Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Л.Энх-Амгалан: Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулан авна

2026/04/22

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар  Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Тэрбээр "Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулан авах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргалаа. Боловсролын салбарт ажиллаж буй хоёр хүн тутмын нэг нь нэмэгдэл авдаг. Ингэснээр гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа.

Үйлдвэрчний эвлэлтэй маш муу хэлэлцээр хийсэн.  Хувьсах зардлын тогтолцоог эвдрээд байсан. Нэгдүгээр сарын 1-нээс цалингийн ойлгомжгүй тогтолцоонд шилжсэнээр хувьсах зардалд багтдаг багшийн цалин, сургуулийн хөгжлийн зардалд өгдөг 90/10 гэсэн харьцааг өөрчилж, 100 хувь цалин, урсгалыг санхүүжүүлдэг болгон эвдсэн. Иймээс Засгийн газраар хувьсах зардлын шинэ тогтолцоог батлууллаа. Үүнд үндэслэж багш нарынхаа нэмэгдсэн цалингаас нэмэгдлийг тооцох шийдвэрийг гаргасан.

Цаашид багш нарын цалин ярихгүй. Манай салбар үр дүн гүйцэтгэл суурилсан хувьсах зардлын тогтолцоонд шилжсэн салбар учраас цаашид хувьсах зардлын нэмэгдэл гэж явна. Хувьсах зардал нэмэгдсэн тохиолдолд цалин нэмэгдэж явна. Энэ жил СӨБ-ийн шинэчлэл эхэлж байгаа. Мөн нэг хоёрдугаар ангийн хөтөлбөрийн шинэчлэл хийгдэнэ.

Энэ хөтөлбөрийн шинэчлэлээр хүүхдэд гурван ур чадвар олгоно. Өнөөдөр Монгол Улсад багш бэлтгэж байгаа тогтолцоо хоцорсон байна. Иймээс багш бэлтгэх багшийг дэмжих гурав тулгуурт бодлогыг бас зарлаж байна. Сайн сургууль сайн багш, сайн хөтөлбөртэй байх ёстой. Мөн хуурамч дүнгийн тогтолцоог халах ажил хийгдэж байгаа. Хүүхдийг дүн тавьж хооронд уралдуулдаг биш хүүхэд өөрийнхөө дахиц дэвшлээр дүнгээ тавиулдаг. Багш нар ур чадвараар үнэлгээг хийлгэдэг. Сургууль гүйцэтгэлээр үнэлгээ хийлгэдэг тогтолцоонд шилжинэ” гэв.

Холбоотой мэдээ

Хүн, хуулийн этгээдэд их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
​Д.Сүндий уул уурхайн томчуудын эгнээнд албан ёсоор орж иржээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хүн, хуулийн этгээдэд их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
​Д.Сүндий уул уурхайн томчуудын эгнээнд албан ёсоор орж иржээ
АТГ: Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн томоохон төслүүдтэй холбоотой хэргүүдийн шалгалтын явцыг мэдээллээ
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, "Эрдэнэт үйлдвэр"-т хохирол учруулахыг завдагсдыг баривчлав
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
​С.Бямбацогт мөнгө угаагч, хүүлэгчдийн хяналтыг атгахаар улайрч байна
ГЕГ: 2026 оны эхний 10 сард автобензин импорт 11.5 хувиар өсжээ
Цэрэг зодуулсан уу, хүнд өвчтэй байв уу
Маргааш "Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан болно
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он