Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна

1 цаг 49 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Эх түүх-Нэг Монгол” уриатай “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” Төрийн ордонд эхэллээ.

Зөвлөгөөнөөр түүхийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үр дүн, сургалтын орчин, багшлах хүний нөөц, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог сайжруулах, түүхийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаа, үр дүн, технологийн дэвшлийг сургалтад ашиглах, бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, талуудын оролцоо, идэвх санаачилга, оролцоог хэрхэн сайжруулах зэргийг хэлэлцэнэ.

Тухайлбал “Түүхийн боловсрол: Өнгөрсөн, одоо, ирээдүйн чиг хандлага”, “Монголын түүхийн судалгааны сүүлийн үеийн үр дүн, чиг хандлага”, “Дэлхий дахин дахь Монголын түүх, соёлын судалгаа, сурталчилгаа” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, оюун санаа, үндэсний ухамсар, эх оронч үзэл, түүх, соёлын дархлааг төлөвшүүлэхийн төлөө хүчин зүтгэж ирсэн үе үеийн түүхийн багш, түүхч, эрдэмтэн судлаач нарт ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Монголчуудын түүх бол хүн төрөлхтний хөгжил дэвшлийг урагшлуулж, орчин цагийн соёл иргэншлийн үнэт зүйлсийн үндэс суурийг тавьсан дэлхийн түүх гэдгийг тэмдэглэлээ.

Аугаа түүхээ өвлүүлэн үлдээх, эх орон, төрт ёс, өвөг дээдэс, өв соёлоороо бахархах сэтгэлийг төлөвшүүлэх, сурталчлан таниулах, үндэстний ой санамжийг бататган бэхжүүлэх үйлсэд түүхийн багш, түүхчид, соён гэгээрүүлэгчид манлайлах учиртайг хэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын яам, бусад яам, холбогдох газар, их сургуулиудын хамтран зохион байгуулж буй “Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн”-д бүх шатны сургуулийн түүхийн багш, яам, агентлаг, музейн боловсрол хариуцсан арга зүйч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаач гээд 600 гаруй хүн оролцож байна.

“Түүхийн багш нарын улсын зөвлөгөөн”-ийг таван жил тутам зохиож байхаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

  • Түүх судлал, олон улсын монгол судлалыг цогцоор нь дэмжиж, мэргэшсэн судлаач, түүхчдийг төрийн бодлогоор дэмжих,
  • Эзэн Богд Чингис хаан, Их Монгол Улс, Эзэнт гүрний түүх судлалыг эрчимжүүлэх, монголчуудын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг судлан тодруулах, үнэлж дүгнэх, сурталчлан таниулах,
  • Бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх талаар Засгийн газар бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зэргийг зарлиг болгосон.

Мөн эх түүхээ судлан мэдэж, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүн бүр хувь нэмрээ оруулахыг уриалсан юм.

No description available.

Холбоотой мэдээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй
Марафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай
ЗГ: Эрүүл мэндийн салбарын цалингийн зөрчлийг арилгана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй
Марафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
ЗГ: Эрүүл мэндийн салбарын цалингийн зөрчлийг арилгана
Л.Энх-Амгалан:Түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын болон дэд хороод
Өнөөдөр хуралдах УИХ дахь ажлын хэсгүүд
Өнгөрсөн долоо хоногт 215,915 зөрчил бүртгэгджээ
“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна
Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он