Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ

2026/04/10

-ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ-

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковийг хүлээн авч уулзлаа. 

Ерөнхий сайд Н.Учрал өндөр хариуцлагатай албанд томилогдсонтой холбогдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, Бүх Оросын улс төрийн “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведев зэрэг албаны хүмүүсээс мэндчилгээ ирүүлснийг талархан хүлээн авснаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт хамтран ажиллахаа нотлов.

Ерөнхий сайд Н.Учрал түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар тодорхой асуудлаар ярилцлаа. Тухайлбал, 

- Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт протоколыг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв болон Эдийн засгийн байнгын хороодоор хэлэлцэж дэмжсэн. Ойрын хугацаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Москва хотноо уг хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурна.

-Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдал нь олон улсын эрчим хүчний зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд шууд нөлөөлж байна. Энэхүү үнийн өсөлт нь манай улсын зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт хүндрэл сорилт учруулж эхэлж байна. Уул уурхайн салбар идэвхжиж, мөн хаврын тариалалт эхэлж буй энэ үед газрын тосны бүтээгдэхүүн, түүний дотор дизель түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зургаан сараас доошгүй хугацаанд худалдан авах хүсэлтэй байна. Цаашид газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргаж, төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

-  Мөн манай улсын хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын гол түүхий эд болох аммиакийн шүүний тасралтгүй, тогтвортой нийлүүлэлтэд анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Цаашид энэ асуудлаар хоёр тал тусгайлсан хэлэлцээр байгуулах саналтай байгааг онцоллоо. 

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг Орос-Монголын харилцаанд онцгой анхаарал хандуулдагт талархал илэрхийлээд УИХ-ын даргын хувиар ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал нь чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв. 

Ерөнхий сайдын дурдсан асуудлуудыг оросын талын холбогдох удирдлагуудад уламжлахаар тогтож, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд хүнс, хөдөө, аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн зэрэг салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. 

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
Д.Батлут Эх оронч үзэл, хүмүүжлийг боловсролын бүх шатанд төлөвшүүлэх нь үндэсний аюулгүй байдлын чухал асуудал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
Д.Батлут Эх оронч үзэл, хүмүүжлийг боловсролын бүх шатанд төлөвшүүлэх нь үндэсний аюулгүй байдлын чухал асуудал
Эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэв
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмнэ
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Бүгд Найрамдах Тажикстан улсын төлөөлөгчид дуурайлган үзүүлэх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцав
Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 200 гаруй төрийн албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт зохион байгуулж байна
Азийн хөгжлийн банктай хамтран нэмж төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлнэ
Монголын залуусыг CERN-ийн судалгаанд оролцуулах боломжийг хэлэлцлээ
Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
ТЦГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 гэмт хэрэг илрүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он