Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

2026/04/07

Монгол Улсын Ерөнхий  сайд Ням-Осорын Учрал өнөөдөр Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Нийгмийн даатгал болон Татварын газрын удирдлагуудтай уулзаж, Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар тодруулга авч, үүрэг даалгавар өглөө. 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаарБизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих тогтоол гаргаж, татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй хуулийн этгээдийн дансыг нээхээр болсон. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээ зарласан.  Энэ дөрвөн чөлөөлөлтийн хамгийн чухал нь эдийн засгийн чөлөөлөлт. Ирж буй эдийн засгийн сорилтыг хэрхэн давж гарах вэ гэвэл иргэд, аж ахуйн нэгжүүддээ итгэж боломж олгох. Ийм зорилгоор Засгийн газрын тогтоол гаргалаа. Данс нь хаагдсан, татварын өртэй 12100, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн данс нээгдлээ. Тодорхой хугацаанд дансыг нээж, энэ хугацаанд татвараа, нийгмийн даатгалаа төлөх боломжийг олголоо. Ингэж байж эдийн засгаа идэвхжүүлнэ гэдгийг онцлов. 

Засгийн газар цаашид хаадаг, хязгаарладаг биш нээдэг, чөлөөлдөг зарчмыг баримталж ажиллана. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Энэ бол иргэд, аж ахуйн нэгждээ итгэж буй хэрэг. Энэ итгэлийг аж ахуйн нэгжүүд маань зүтгэлээр хариулах ёстой гэлээ. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран төлөвлөгөө гаргаж, эргэн төлөх боломжийг нь олгож ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал анхаарууллаа.

Мөн Засгийн газрын дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж өргөн мэдүүлэх шаардлагатай. Монголын төр иргэддээ итгэж байж эдийн засаг идэвхэжнэ гэлээ.

Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтөд борлуулалтын орлого 400 саяас доош байвал НӨАТ-с чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулах зэрэг шинэчлэл оруулах ёстойг Ерөнхий сайд хатуу анхааруулаад Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг  яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. 

12,153 татвар төлөгч хуулийн этгээдийн 3,547.0 тэрбум төгрөгийн өрд арилжааны банк дахь данс битүүмжлэлтэй байсан. Данс битүүмжлэлийг чөлөөлөх ажиллагаа улсын хэмжээнд бүрэн хэрэгжсэн гэж Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 21 аймаг, есөн дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нартай цахим хурал зохион байгуулж данс нээх ажиллагааг чирэгдэл үүсгэхгүй зохион байгуулна. Нийгмийн даатгалын газруудад зөвлөх утсаар зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн уулзалт хийж, өр төлөх график гаргаж өгч байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх ажил олгогч болон ажилтны тоо 2025 онд 20 гаруй мянгаар нэмэгдсэн. Энэ нь НДШ төлөхийн ач холбогдлыг иргэд ойлгож, хариуцлагатай хандаж буйн илрэл гэж ГБХНХ-ын сайд Т.Аубакир хэллээ.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он