Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хурдан морьдын шүдлэгээ хийх, сэрвээ хэмжихэд малын эмч нарыг оролцуулахгүй

2024/07/08

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан өчигдөр Хүй долоон худаг дахь наадмын бэлтгэл ажлын явцыг шалгалаа.

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын үеэр Хүй долоон худагт Соёлын наадам болохоос гадна жуулчид, наадамчин олонд зориулсан төрөл бүрийн урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах бэлтгэл хангагджээ.

Мөн Хүй долоон худагт хэв журам сахиулах болон тээврийн цагдаагийн 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэх аж.

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос морьдын шүдлэгээ, сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг хяналтын камераар наадамчин олонд шууд дамжуулна гэдгийг хэлээд сэрвээний өндөр хэмжихэд оролцдог малын эмч нар хамгийн их будлиан хийдэг учраас энэ жил тэднийг байлцуулахгүй байх асуудлыг Шадар сайдад уламжилсан юм.

Шадар сайд С.Амарсайхан “Монгол наадам бол монгол төр, улс, монгол үндэстний оршин тогтнохуйн илэрхийлэл болсон оюун сэтгэлгээний гол дархлаа. Гэтэл нэг хэсэг нь Монгол үндэсний их баяр наадмыг үнэгүйдүүлж, үзэгч түмний итгэл үнэмшлийг уландаа гишгэсэн увайгүй үйлдлүүд гаргадаг. Ялангуяа хурдан морин дээр нэлээд маргаан гардаг. Морь бариачдаас эхлээд уяачид, морьдоо мэддэг ашиг сонирхлын зөрчилтэй, танил тал тохой татдаг малын эмч нар гэх мэт хүмүүсийг шүдлэгээ, сэрвээ хэмжилт дээр оруулж ажиллуулахгүй. Улайм цайм иймэрхүү үйлдэл гарвал тэр дор нь таслан зогсоож, буруутай этгээдэд зохих хуулийн хариуцлага үүрүүлэх ёстой” гэж мэдэгдлээ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

“Петрочайна Дачин Тамсаг” компанид хайгуул, хөрөнгө оруулалт, олборлолтоо нэмэгдүүлэхийг чиглэл болголоо
122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Монгол Улсад 1,2 сая хүн хөдөлмөр эрхэлж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Петрочайна Дачин Тамсаг” компанид хайгуул, хөрөнгө оруулалт, олборлолтоо нэмэгдүүлэхийг чиглэл болголоо
122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Монгол Улсад 1,2 сая хүн хөдөлмөр эрхэлж байна
МАН-ын захиалгаар О.Цогтгэрэлийн оронд С.Баярцогт, Б.Ган-Очирын оронд Ч.Лодойсамбуу очно
Архангай аймгийн Цэнхэр сумын 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Т.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэг
Орон нутгийн иргэдийг төмөр замчны мэргэжлээр сургаж, ажлын байраар хангана
ЭЗБХ: Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Сайд Э.Бат-Амгалан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж байна
Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж байна
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Газрын албаны Э.Болорчулуун, хурандаа Б.Цогжаргал тэргүүтнийг дахин шалгуулах захирамж гаргав
Аль улс гэр бүлийг дэмжихэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг вэ
ХЭҮК-ын ажлын хэсэг Төв, Архангай аймагт ажиллаж байна
“Ozempic”, “Wegovy”, “Mounjaro”, “Zepbound” зэрэг эм болон тариа нь хараанд нөлөөлдөг гэх үндэслэлээр үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он