Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

МАН-ын захиалгаар О.Цогтгэрэлийн оронд С.Баярцогт, Б.Ган-Очирын оронд Ч.Лодойсамбуу очно

59 мин өмнө
Намрын улс төрийн гол сэдвээр МАН-ын 30, 38-ын хагарал жин дараад байгаа болохоос АН-ын дотоод асуудал илүү уршигтай өрнөхөөр болчхоод байна. Учир нь хойтон жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг чухамдаа энэ нам л шийдэх билээ. Тэгвэл яг ямар үйл явдал өрнөв. Ц.Элбэгдорж дэлхий дахинд санаа тавьдаг тэтгэврийн хөгшний дүрээсээ гарч эх орондоо ирсэн даруйдаа улс төрийн мэдэгдэл хийв.
 
Э.Бат-Үүл баатартай хийсэн ярилцлагыг ерөнхийд нь харвал Л.Оюун-Эрдэнийг зүйл бүрээр муушааж, У.Хүрэлсүхийг дэмжсэн өнгө аяс илтэд илэрхийлжээ. Залгаад тагнуулч Б.Хурц Төрийн ордонд “О.Цогтгэрэл огцрох ёстой. МАН-ын эрх баригчдаас олон тэрбумын тендер авсан ийм хүн намын дарга байх ёстой юу” гэж шуудхан хэлэв.

АН-ын эмэгтэйчүүдийн хамгийн туршлагатай төлөөлөл УИХ-ын гишүүн С.Одонтуяа ч цахим орчинд бичсэн нийтлэлээ шууд О.Цогтгэрэлд чиглүүлсэн. Түүнийг намаа хагалж бутаргасан, ахмад гишүүдээ хөөж туусан гомдол аниагүй байна гэж бичжээ. Хоорондоо хэлхээ бат хүмүүсийн нэг, хоёр өдөрт гаргасан эдгээр үйлдэл санамсаргүй өрнөсөн гэвэл тун гэнэн хэрэг юм.

Товчхондоо, Ц.Элбэгдорж эртний өст Х.Баттулга болоод түүний дэмжлэгээр намын дарга, УИХ дахь бүлгийн даргыг давхар хашиж буй О.Цогтгэрэл нарыг цэвэрлэх цаг болжээ гэж үзсэн бололтой. Цаг болсныг ч МАН доторх дэмжлэг нь шавдуулж буй биз. Улстөрчид хэзээ ч тус тусын намын тогоогоор хашигддаггүй онцлогтой.

Саяхны түүх сөхөхөд Л.Оюун-Эрдэнэ чухамдаа Х.Баттулгын ачаар л сонгуульд ялалт байгуулж, Засгийн газар нь 4 жил тэссэн гэхэд болно. Харин У.Хүрэлсүхийн хувьд Х.Баттулга бол толгойны өвчин. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй босогчдоо нэгмөсөн дарж авъя гэвэл холбоотонтой нь хамт дуусгах учиртай. Мөн хойтон жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүссэн залгамжаа үлдээе гэвэл АН-ын дотор өөрийнх нь хүмүүс хэрэгтэй. Тэр тусмаа зөөлөн боорцог байх ёстой. Нэн эртнээс буюу С.Баярцогтын хэрэг прокурор дээр хэрэгсэхгүй болох үеэс У.Хүрэлсүхийн захиалга гэсэн хардлага байсан. АН-ын өнөөдөр байгаа удирдлагуудыг солиход С.Баярцогт нөхөөд ороод ирэх боломжийг ч өнгөрсөн хэдэн жилд бүрдүүлээд байгаа. АН-ын яг ийм нөхцөл нь Ерөнхий сайд Н.Учралд ч олон давуу тал авчирна.

 
Тэгэхээр зураг ингэж гарчээ. О.Цогтгэрэлийг намын даргаас буулгах нь цаг хугацааны асуудал болжээ. Түүний оронд С.Баярцогтыг тавих нь МАН, АН-ын аль аль талд таалагдаж байгаа аж. Бүр цаашилбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ч асуудал хөндөгдөнө. Хэрэв С.Баярцогт нэр дэвшвэл тодорхой хэдэн асуудлыг нь сануулж сөхөөд л олон нийтийн дунд нэр хүндийг нь амархан унагаж болно.

МАН талд ялалт бат шилжинэ гэсэн үг. Нөгөөтээгүүр Х.Баттулгын гарын хүн гэгдэх Б.Ган-Очирыг нийслэлийн АН-ын даргаас буулгаж Ч.Лодойсамбууг тавих яриа ч гарч. О.Цогтгэрэл тэгтлээ хажиглаад Үндэсний бодлогын хороондоо ч оруулахгүй байсны учир энд тайлагдаж байна. Ч.Лодойсамбуугийн хувьд Америкт хэсэг хугацаанд амьдрахдаа Ц.Элбэгдоржтой тун ойр шадарласан. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нарт тун ч таалагдаж буй нь хэн хэндээ хожоотой хувилбар юм. Нүдэнд ил болж буй эл явдлыг О.Цогтгэрэл мэдээд барахгүй өнөөдөр Төрийн ордонд ярилцлага өгөхдөө ч дурдсан байна лээ. Гэлээ гээд яахав дээ, хэн хүчтэй нь дийлдгээс хойш.
 

Холбоотой мэдээ

Засгийн газрын гишүүнийг огцруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв
122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Монгол Улсад 1,2 сая хүн хөдөлмөр эрхэлж байна
МАН-ын захиалгаар О.Цогтгэрэлийн оронд С.Баярцогт, Б.Ган-Очирын оронд Ч.Лодойсамбуу очно
Архангай аймгийн Цэнхэр сумын 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Т.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэг
Орон нутгийн иргэдийг төмөр замчны мэргэжлээр сургаж, ажлын байраар хангана
ЭЗБХ: Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Сайд Э.Бат-Амгалан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж байна
Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж байна
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Газрын албаны Э.Болорчулуун, хурандаа Б.Цогжаргал тэргүүтнийг дахин шалгуулах захирамж гаргав
Аль улс гэр бүлийг дэмжихэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг вэ
ХЭҮК-ын ажлын хэсэг Төв, Архангай аймагт ажиллаж байна
“Ozempic”, “Wegovy”, “Mounjaro”, “Zepbound” зэрэг эм болон тариа нь хараанд нөлөөлдөг гэх үндэслэлээр үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
“Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр – Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулган болж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он