Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Газрын албаны Э.Болорчулуун, хурандаа Б.Цогжаргал тэргүүтнийг дахин шалгуулах захирамж гаргав

48 мин өмнө
АН-ын дэд дарга, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга асан Э.Болорчулуун, ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Цогжаргал тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням удирдан хийлээ.

Улмаар зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзсэн нэр бүхий есөн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргав. Уг нь тус шүүх өмнө нь хэлэлцээд, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс зарим шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй гэж дүгнэн дахин шийдвэрлүүлэхээр буцаасан хэрэгт ийнхүү урьдчилсан хэлэлцүүлэг хийв.

 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1-12-т “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэсэн заалттай ч ийм хэлэлцүүлэг хийгээд, буцаасан нь үндэслэлтэй, эсэхийг давж заалдах шатны шүүх дэнслэх биз. Уг хэрэгт О.Магнай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Алтанцэцэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн зэрэг 11 хүн холбогдсон. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх эл хэргийг 2025 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхэнд хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Ингэхдээ О.Магнай, Э.Болорчулуун, Ц.Шижир, Х.Эрдэнэ, Ш.Ядамдорж, Б.Бямбацогт, Х.Алтанцэцэг нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт хатгагч, гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон. Шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Б.Батцэрэн нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 23.5-1 дэх хэсгийн “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан” гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

НШШГГ-ын дарга асан, өдгөө ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга болсон, хурандаа Б.Цогжаргал, ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Үүнийг нь үндэслэлгүй гэж үзэн прокурор эсэргүүцэл бичиж байсан юм. Тус шүүхээс О.Магнайгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жилийн хугацаанд оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг нь хязгаарлахаар шийдвэрлэсэн. Э.Болорчулуун, Ц.Шижир нарын төрийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, мөн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэсэн. Х.Алтанцэцэгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж нэг жил зорчих эрх хязгаарлах, Б.Бямбацогтыг нэг сая төгрөгөөр торгох, Х.Эрдэнэ, Ш.Ядамдорж нарт 15 сая төгрөгөөр торгох, зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноосон юм. Мөн О.Магнайгаас 500 сая, Ц.Шижирээс 340 сая, Х.Эрдэнээс 300 сая төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. Энэ гурван хүнийг газар наймаалж уг мөнгөн дүнгээр үнэлэгдэх ашиг олсон гэж шүүх дүгнэсэн билээ. О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа хурандаа Б.Цогжаргалд хөндлөнгөөс нөлөөлсөн.

Улмаар Б.Цогжаргалын тушаалаар шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нар Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мухамад Зоухейр Итаны хөрөнгөө оруулж барьсан 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяар үнэлэн О.Магнайгийн ээж С.Отгонжаргалын “Дархан цамхаг” компанид шилжүүлсэн. Дээрх гадаадын иргэнд О.Магнай 2014 онд 300 мянган ам.доллароор зарсан газар дээрээ барилга бариулчхаад ийнхүү үнэлүүлж шилжүүлэн авахад шийдвэр гүйцэтгэгч нар албан тушаалаа ашиглан оролцсон хэрэгт буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн билээ. НШШГГ-ын ажилтнууд 2018 оны тавдугаар сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх Ливаны иргэний эзэмшлийн “Седарс партнерс” ХХК-ийн мэдэлд байсан 11 давхар объектыг хураан авч, 724 сая төгрөгөөр үнэлж, хоёр хоногийн дараа О.Магнайгийн хамаарал бүхий “Дархан цамхаг” ХХК-д шилжүүлсэн.

Үүнээс гадна нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуунд О.Магнай нөлөөлж ээжийнхээ эзэмшлийн “Баянцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэмээн буруутгагдсан юм. Харин Газрын албаны дарга асан Э.Болорчулууны хувьд Ц.Шижиртэй хамт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын газраас дур мэдэн “Нармон” ХХК, авга дүү Б.Бямбацогт тэргүүтэй хүмүүст олгосон, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох заалтыг зөрчин “Эко констракшн”-ы С.Нямдаваагийн эзэмшиж байсан, Сүхбаатар дүүргийн нутаг дахь 6750 ам метр талбайн хэмжээг нэмэгдүүлж, 12 649 болгож газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан гэх зэрэг үйлдэлд буруутган прокурор яллах дүгнэлт үйлдсэн.

Шүүхээс Э.Болорчулууныг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж 10 газрыг бусдад эзэмшүүлж давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс эл 11 хүнд холбогдох хэргийг 2025 онд анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, цагаатгах тогтоол хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэн, дахин хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд буцаагаад байсан юм.

Холбоотой мэдээ

Засгийн газрын гишүүнийг огцруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв
Аль улс гэр бүлийг дэмжихэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг вэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Газрын албаны Э.Болорчулуун, хурандаа Б.Цогжаргал тэргүүтнийг дахин шалгуулах захирамж гаргав
Аль улс гэр бүлийг дэмжихэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг вэ
ХЭҮК-ын ажлын хэсэг Төв, Архангай аймагт ажиллаж байна
“Ozempic”, “Wegovy”, “Mounjaro”, “Zepbound” зэрэг эм болон тариа нь хараанд нөлөөлдөг гэх үндэслэлээр үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
“Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр – Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулган болж байна
Жүжигчин Пак Шин Хе, Че Тэ Жүн нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Судалгаа: Сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй насанд хүрэгчид нас барах магадлал үе тэнгийнхнээсээ өндөр байдаг
Сайд асны охин С.Баясгаланд оноосон торгох ялыг хэвээр нь үлдээв
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Монголын ширээний теннисний охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы хэргийг шүүхэд шилжүүлжээ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Засгийн газрын гишүүнийг огцруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он