Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Сайд Э.Бат-Амгалан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж байна

44 мин өмнө
Барилгын бизнестэй Э.Бат-Амгалан зорилтот бүлгийн орон сууцны төслийг ашиглан үл хөдлөх хөрөнгийн үнийг зохиомлоор хөөрөгдөж байна

Улаанбаатар хотын хэмжээнд өндөр орон сууц, тансаг хаус хорооллыг хэдэн арваар нь сүндэрлүүлж буй хувийн бизнестэй Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан үл хөдлөх хөрөнгийн салбарт зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэж байна уу гэдэг хардлага явах боллоо.
Сайд Э.Бат-Амгалан Солонгосын хөнгөлөлттэй зээлээр баригдсан “Солонго 1, 2” хорооллын орон сууцны 1 м.кв-ын үнийг 4.428.000 төгрөгөөр тогтоосноо зарлаж, олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа. Уг нь “Солонго 1, 2” төсөл нь зорилтот бүлгийн иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах үндсэн зорилготой. Гэвч Барилгын салбарыг толгойлж буй сайд Э.Бат-Амгалан өөрийнхөө амаар “Зорилтот бүлгийн орон сууцны 1 м.кв нь үнэ 4.4 сая төгрөг байна” хэмээн зарласан нь илтэд ашиг сонирхлын зөрчил гэж харагдаад байгаа.

Учир нь “Солонго 1, 2” төсөл хэрэгжиж буй Буянт-Ухаа нисэх буудал орчимд орон сууцны ханш 1 м.кв- т нь 2.5-3.5 сая төгрөгийн үнэтэй байгаа. “Солонго 1, 2” төслийн зэргэлдээ хувийн хэвшлийн барьсан “Эвэл апартмент” гэх хорооллын орон сууц 1 м.кв нь 2.9-3.5 сая төгрөгөөр зарагдаж байна. Зөвхөн энэ харьцуулалтаас “Солонго 1, 2” төсөл зорилтот бүлгийн иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах үндсэн зорилгодоо нийцэхгүй байгааг болно.

Мөн хотын төвөөс 2 км-ийн зайд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны үнэ 1 м.кв нь 3.9 сая төгрөг байна гэдгийг хотын дарга Б.Пүрэвдагва зарласан. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт арилжааны шугамаар хэрэгжиж буй. Улаанбаатар хот олон улсын зах зээл дээрээс босгосон бондын мөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлж байгаа төсөл. Энэ утгаараа Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй “Солонго 1, 2” төслийн үл хөдлөх үнэлгээний хувьд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай өрсөлдөх ямар ч боломжгүй. Үнэтэй байх ямар ч үндэслэлгүй юм.

Тиймээс Э.Бат-Амгалан “Солонго 1, 2” төслийн орон сууцны үнийг тогтоосон тооцоо судалгаагаа олон нийтэд ил тод тайлбарлах ёстой. Хэрэв тайлбарлаж чадахгүй бол ашиг сонирхлын хэргээр хуулийн байгууллагад тайлбараа өгөх шаардлага үүснэ.

Холбоотой мэдээ

Засгийн газрын гишүүнийг огцруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв
Т.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэг
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Т.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэг
Орон нутгийн иргэдийг төмөр замчны мэргэжлээр сургаж, ажлын байраар хангана
ЭЗБХ: Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Сайд Э.Бат-Амгалан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж байна
Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж байна
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Газрын албаны Э.Болорчулуун, хурандаа Б.Цогжаргал тэргүүтнийг дахин шалгуулах захирамж гаргав
Аль улс гэр бүлийг дэмжихэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг вэ
ХЭҮК-ын ажлын хэсэг Төв, Архангай аймагт ажиллаж байна
“Ozempic”, “Wegovy”, “Mounjaro”, “Zepbound” зэрэг эм болон тариа нь хараанд нөлөөлдөг гэх үндэслэлээр үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
“Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр – Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулган болж байна
Жүжигчин Пак Шин Хе, Че Тэ Жүн нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Судалгаа: Сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй насанд хүрэгчид нас барах магадлал үе тэнгийнхнээсээ өндөр байдаг
Сайд асны охин С.Баясгаланд оноосон торгох ялыг хэвээр нь үлдээв
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он