Сэтгэгдэл 0
"Гэртээ ганцаараа" (Home Alone) кино Маколей Калкинтай үргэлжилнэ

"Гэртээ ганцаараа" (Home Alone) кино цуврал эргэн ирэх төлөвтэй байна. Гол дүр "Кевин"-ийн дүрийг бүтээж дэлхий дахинд алдаршсан Маколей Калкин (46) 34 жилийн дараа уг дүрээ дахин бүтээхээр болжээ. Британийн "The Guardian" сонины 20-ны өдөр мэдээлснээр, "Disney" компани "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг бүтээх ажлыг эхлүүлээд байгаа аж.
Гол дүрийн жүжигчин Калкин ч мөн энэхүү төсөлд оролцож байгаа бөгөөд Калкин энэ оны эхээр "Disney"-н удирдлагуудтай уулзаж, үргэлжлэл анги хийх саналыг тавьсан бөгөөд кино зохиолыг бичих үйл явцад ч гар бие оролцож байгаа юм байна. Мөн жүжигчин бөгөөд продюсер Сет Роген, Эван Голдберг нар кино зохиолыг бичихэд оролцож байгаа аж.
Хэрэв төсөл бүрэн батлагдвал Калкин 1992 онд буюу 34 жилийн өмнө гарсан "Гэртээ ганцаараа 2" киноноос хойш анх удаа Кевин Маккаллистерын дүрдээ эргэн тоглох юм. Шинэ ангид одоо аав болсон Кевин ажил, гэр бүлийн амьдралаа тэнцвэржүүлэх гэж хичээж яваад, эцэст нь гэрээсээ хөөгдөж буй тухай өгүүлэх төлөвтэй байна. 1990 онд дэлгэцнээ гарсан анхны "Гэртээ ганцаараа" кинонд Зул сарын баярын үеэр гэртээ ганцаараа үлдсэн хүү хулгайчидтай нүүр тулж буй үйл явдлыг харуулдаг.
Тус кино дэлхий даяар 476 сая ам.долларын ашиг олж, тухайн жилийнхээ кассын орлогоороо хоёрдугаарт бичигдэж байв. Хоёр жилийн дараа гарсан үргэлжлэл анги нь ч мөн 359 сая ам.долларын орлого олжээ. Гэвч үүнээс хойших ангиудад Калкин тоглоогүй юм. Түүний дараа гарсан "Гэртээ ганцаараа 3–5" кинонууд төдийлөн амжилт олоогүй бөгөөд 2021 онд "Disney+" дээр гарсан шинэ хувилбар (reboot) нь шүүмжлэлд ихэд өртсөн билээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.