Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

13 мин өмнө

Прокурорын байгууллага 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 42,893 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан.

Дээрх хугацаанд 1,235 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 762 хэрэг шинээр нээж, 362 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 145, Өмчлөх эрхийн эсрэг 102, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 66, Авлигын эсрэг 11, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

qSYdwBlUem0QUu1kSYEBcFUeyuZGuimw4uTa3UeJ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар тоймлон хүргэж байна.

Авлигын хэргүүдийн талаар

  • “Г...”-ХХК-ийн захирал Г.Г, “М...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М, “Р...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М, “Б...”ХХК-ийн захирал О.М, “Э” ХХК-ийн захирал Л.О, “К...” ХХК-ийн менежер Э.А нар нь холбогдох хууль журмыг зөрчиж, компанийн барилгын зураг төсөл нь галын аюулгүй байдлын магадлал хийсэн тухай дүгнэлтийг гаргуулан давуу байдал олж авах  зорилгоор .... газрын зураг, хяналтын асуудал хариуцсан нийтийн албан тушаалтан Б.М -д 3.5- 5 сая төгрөгийн хахууль өгсөн гэх 6 хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх (хахууль өгөх) хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд (Нийтийн албан тушаалтан Б.М-д холбогдох хахууль авсан гэх хэргийг тусгаарлан шалгаж байна);

  • Ч.Б Ш.О, Н.С нар нь холбогдох хууль журмыг зөрчиж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч, давуу байдал олж авах зорилгоор ... дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, нийтийн албан тушаалтан Б.Э-д  400 мянгаас 13 сая хүртэлх төгрөгийн хахууль өгсөн гэх 3 хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх (хахууль өгөх) хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд (Нийтийн албан тушаалтан Б.Э-д холбогдох хахууль авсан гэх хэргийг тусгаарлан шалгаж байна);

  • Б.Ц нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ... газрын дарга, мэргэжилтэн Б.М, нягтлан бодогч М.М нар нь бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Төрийн сангийн данснаас нийт 3.9 сая төгрөгийг гаргаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

Соёлын өвтэй холбоотой хэргүүд:

  • С.Э нь 2016 оны 10 дугаар сард өөрийн найзаас 70 сая төгрөгийн барьцаанд авсан гэх түүх, соёлын дурсгалт зүйл, археологийн олдворыг 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Соёлын өвийн нэгдсэн санд бүртгүүлж, төрийн өмчлөлд шилжүүлэлгүйгээр хууль бусаар эзэмшиж, соёлын биет өвийг завшсан үйлдэлд  Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

  • Б.О нь бусадтай бүлэглэн 2026 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн хяналтын бүсээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох нийт 74 ширхэг судрыг тээврийн хэрэгсэлдээ нууж, Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд;

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

  • Б.Т нь 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

  • Г.Ө нь 2026 оны 8 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

  • Х.З нь 2026 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн үед “өвс” гэх нэршилтэй, 47.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, бусдын тээврийн хэрэгсэлд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;

  • Э.Т нь 2022 оны 3 дугаар сараас 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг   хүртэлх хугацаанд нийт 2 удаагийн үйлдлээр "өвс", “шавар” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг олж авсан,  хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Холбоотой мэдээ

Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг будлиулсан Д.Очирбатад АТГ хэрэг үүсгэжээ
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа
Нэг иргэн 12 аймаг болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас мансууруулах эмийн жор давтан бичүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг будлиулсан Д.Очирбатад АТГ хэрэг үүсгэжээ
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа
Нэг иргэн 12 аймаг болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас мансууруулах эмийн жор давтан бичүүлжээ
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
Интернет хэрэглээ нь дэлхий дахинд эрүүл мэндийн ноцтой асуудал болон хувирч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна
Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Сургууль бүрд өндөр хурдны интернэт, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв
Тэтгэлэг (Tetgeleg) аппликейшний үүсгэн байгуулагч Б.Батзаяаг хүлээн авч уулзлаа
Мотоцикл, мопед, скүүтерийн хөдөлгөөнийг түр хязгаарлажээ
“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх арванхоёрдугаар сараас эхэлнэ
ЕХ-ны гишүүн орнууд Монгол Улс хүүхдийн эрхийн эсрэг хууль батлах гэж буйг буруушаав
Сибирээс Алтайг дайруулан Хятадын Өрөмч хүртэл төмөр тавина

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он