Сэтгэгдэл 0

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбатад хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар АТГ-аас мэдээллээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад хууль бус үүрэг чиглэл өгснөөр мөнгө гаргуулан авч зарцуулсан хэмээн буруутгаж байгаа аж. Тэрбээр ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн (The Global Fund) үйл ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх Төрийн нарийн бичгийн даргын хувиар томоохон нөлөөтэй оролцож иржээ. Ингэж ажиллахдаа халдварт өвчинтэй тэмцэхэд зарцуулах ёстой мөнгийг үрэн таран хийж, будлиулсан хэрэгт холбогдсон байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Харвардын анагаах ухааны их сургуулийн олон мянган ам.долларын тэтгэлэгтэй “Эрүүл мэндийн салбарын манлайлал” хөтөлбөрт эмч мэргэжилтнүүдийг хамруулжээ. Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ хөтөлбөрийн сонгон шалгаруулалт явуулахдаа нэр бүхий иргэдэд давуу байдал олгон, бусад нэр дэвшигчдийн эрхийг хязгаарлаж, суралцах боломжийг алдагдуулсан зэргийг АТГ-аас шалгаж байна.
Д.Очирбатыг Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сард Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тухайн үед түүнийг нэгдүгээр эмнэлгийн Удирдах зөвлөлийн даргаар давхар ажиллаж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Төсөв батлах, худалдан авах ажиллагаанд хяналт тавих ажлыг давхар эрхэлж, эмнэлгийн санхүүжилтийг саатуулах зэрэг ашиг сонирхлыг зөрчил үүсгэсэн гэх зэргээр буруутгасан байдаг.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.