Сэтгэгдэл 0
Нэг иргэн 12 аймаг болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас мансууруулах эмийн жор давтан бичүүлжээ

Сүүлийн үед зарим иргэн нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жорыг давтан бичүүлсэн зөрчил бүртгэгджээ.
Тухайлбал, нэг иргэн 12 аймаг болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлж, мансууруулах эмийн жор бичүүлсэн тохиолдол бүртгэгдсэн байна.
Иймд хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, эмийн жор бичилт, олголтын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмийн сангийн ажилтнуудад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эм , эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас анхааруулжээ.
• Өвчтөний цахим түүх, өмнөх жор бичилт болон эмийн олголтын мэдээллийг нягтлан шалгах;
• Үйлчлүүлэгчийн мэдээлэл, эмнэлзүйн үндэслэлийг сайтар нягтлах;
• Эмийн сангийн жорын шалгалт, олголтын хяналтыг сайжруулах;
• Сэжигтэй болон давтан жор бичүүлсэн тохиолдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэхийг анхаарууллаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.