Сэтгэгдэл 0

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Тэтгэлэг (Tetgeleg) аппликейшний үүсгэн байгуулагч Б.Батзаяаг хүлээн авч уулзлаа.
Тэтгэлэг (Tetgeleg) аппликейшн нь 10 жилийн туршид монголын оюутан, залууст дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөр, оюутны солилцоо, сайн дурын ажил, дадлага, уралдаан тэмцээний мэдээллийг нэг дороос хялбар авах боломжийг олгосон (гар утасны аппликейшн, мөн вэб платформ) байна.
Уулзалтаар дотоодын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, энэ хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүдийн оюутан, сурагч, залуучуудад тэтгэлэг олгох, сургалт, боловсролыг дэмжихэд зарцуулсан хөрөнгийг ААНОАТ-ын хуулийн дагуу “хөнгөлөлт, чөлөөлөлт болон хасагдах зардлын зохицуулалт”-тай хэрхэн холбох боломжийн талаар ярилцлаа. Тухайлбал,
Олон аж ахуй нэгж ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх, төгсөгчдийг татах эсвэл нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэлэг зарладаг. Иймд:
Тэтгэлэг зарлах, хүртээмжийг нэмэгдүүлэх: ААН өөрийн нэрэмжит тэтгэлэг, дадлага, оюутны хөтөлбөрийг аппликейшнээр дамжуулан зорилтот бүлэгт (мэргэжил, сургууль, түвшин) хүргэх;
Сонгон шалгаруулалт ба үр нөлөөний тайлан: Өргөдөл хүлээн авах, шалгаруулах, тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын мэдээллийг нэгтгэснээр ААН-ийн боловсролд оруулсан хувь нэмрийн тайлан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх;
Тэтгэлэг (Tetgeleg) аппликейшн нь тэтгэлэг байршуулах, өргөдөл шүүх, тайлан татах боломжтой хөгжүүлэлт хийх, тэтгэлгийн гэрээ, олгосон дүн, шилжүүлгийн баримт зэргийг ААН-ийн санхүүгийн программ болон татварын тайлантай нийцүүлэн хөтлөх боломжтой талаар танилцлаа.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.