Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Хөрш орнууд

Сибирээс Алтайг дайруулан Хятадын Өрөмч хүртэл төмөр тавина

11 мин өмнө
Таштаголаас Алтайг дайран Хятадын Өрөмч хүртэл төмөр зам барих ажлын өртгийг 4 их наяд рубль (49 тэрбум ам.доллар) гэж тооцоолж буй талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Энэхүү чиглэл нь "Хойд Сибирийн төмөр зам" (СевСиб) хэмээх стратегийн ач холбогдолтой төслийн нэг хэсэг болж магадгүй гэж Сибирийн төмөр замын тээврийн улсын их сургуулийн профессор, техникийн шинжлэх ухааны доктор Валерий Воробьев TASS агентлагт ярьсан байна.

Алтайгаар дамжин Хятад улс руу хүрэх уг төмөр замыг "Транс-Алтай төмөр зам" нь төлөвлөгөөний дагуу Казахстан, Монгол улсуудын хоорондох 55 км урт хэсгийг дайран өнгөрөхөөр тусгагджээ. Төслийн хувилбаруудын нэгд замын эцсийн цэгийг Кемерово мужийн Таштагол хотод байхаар тооцсон байна. "Сабетта тосгоноос Хятадын Өрөмч хот хүрэх чиглэлийг авч үзэхдээ, барилгын ажлын өндөр өртгийг харгалзан тус тусад нь ашиглалтад оруулах боломжтой хэсгүүдийг бид судалсан.

Таштаголоос Хятад хүрэх тусдаа хэсгийг онцлон авч үзсэн" гэж "СевСиб" (Хойд Сибирийн төмөр зам) болон Төв Евразийн тээврийн коридорыг барих боломж, үндэслэлийг үнэлэх сэдвийг хариуцан ажиллаж буй гэдгийг профессор онцолжээ. Тэрбээр тооцооллуудад үндэслэн Таштаголоос Өрөмч хүрэх төмөр замын өртөг ойролцоогоор 4 их наяд рубль хүрч болзошгүйг дурдсан байна. Газар нутгийн онцлог нөхцөл байдлаас шалтгаалан туннель, гүүр барих шаардлагатай болох тул төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч болзошгүй аж. Гэсэн хэдий ч ОХУ-д ийм төрлийн бүтээн байгуулалтын туршлага бий.

Тухайлбал, Байгал-Амурын төмөр замын (БАМ) нэг хэсэг болох, ОХУ-ын хамгийн урт (15,343 метр) "Северо-Муйскийн туннель"-ийг дурдаж болно.  Судлаачдын тооцоолсноор, 2045 он хүртэл Кузбассаас Новокузнецкээр дамжин Сабетта боомт руу тээвэрлэгдэх экспортын ачаа 11,400 тонн байх төлөвтэй байгаагийн 11,000 тонныг нүүрс эзэлж байна. Харин Кузбасс болон Өрөмч хотын хоорондох ачаа тээврийн хэмжээ 39,100 тонн байхаар тооцоологдсон бөгөөд үүнд 37,600 тонн нүүрснээс гадна кокс, хар болон өнгөт металл, бордоо болон бусад бүтээгдэхүүн багтаж байна.

Холбоотой мэдээ

БНСУ-ын дээд шүүх тэргүүн хатагтай асан Ким Кён Хид оноосон 4 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ
Зэсийн үнэ долоодугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч буурчээ
Их гурвалын уулзалт тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сибирээс Алтайг дайруулан Хятадын Өрөмч хүртэл төмөр тавина
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж байна
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна
Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
БНСУ-ын дээд шүүх тэргүүн хатагтай асан Ким Кён Хид оноосон 4 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдлаа
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хойд Солонгос төрийн далбаагаа өөрчилжээ
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Баяндэлгэрийн хэргийг дахин хэлэлцэнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он