Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ЕХ-ны гишүүн орнууд Монгол Улс хүүхдийн эрхийн эсрэг хууль батлах гэж буйг буруушаав

16 мин өмнө
Европын Холбоо болон түүний гишүүн орнууд нь Монгол Улстай хүний эрх болон хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсийг хуваалцдаг. Хүүхдийн эрх хүний эрхийн салшгүй хэсэг бөгөөд Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, соёрхон баталснаас хойш хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр тууштай хүчин чармайлт гаргаж ирсэн.

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын 8.7-д заасан хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг 2025 он гэхэд устгах зорилтыг хэрэгжүүлэх амлалт хүлээсэн.

Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар буюу Хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай, 182 дугаар буюу Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай конвенцуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Монгол Улсад суугаа Европын Холбоо болон түүний гишүүн орнууд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд 2021 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилгоор хэрэгжүүлж буй хяналт, шалгалтын арга хэмжээ, түүнчлэн 2023 оноос хойш насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт болон хөнгөн хөдөлмөрийн тодорхойлолтыг боловсронгуй болгох чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг өндрөөр үнэлж байна.

Гэсэн хэдий ч Монгол Улсад суугаа Европын Холбоо болон түүний гишүүн орнууд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал болгож буй хуулийн төслийн талаар санаа зовниж буйгаа энэхүү захидлаар илэрхийлж байна.

2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын 57 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор тусгасан байна. Энэхүү тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг.

Энэхүү хориг нь өвөл, хаврын улирлын эрс тэс, хатуу ширүүн цаг агаарын нөхцөлд уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, тэр дундаа хүнд гэмтэл бэртэл авах, амь насаа алдах аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн чухал хамгаалалтын арга хэмжээ юм.
Хэрэв уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдвал Монгол Улсад хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр сүүлийн жилүүдэд хүрсэн ахиц дэвшилд сөргөөр нөлөөлж, төрийн эрх бүхий байгууллагуудын хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын болон үндэсний хэмжээнд хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэхэд хүндрэл учруулах эрсдэлтэй юм.

Өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөл нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах чиглэлээр Монгол Улсын сүүлийн жилүүдэд гаргасан ахиц дэвшлийг ухраахын зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтын 8.7 дахь зорилтыг хэрэгжүүлэхээр хүлээсэн амлалтаа биелүүлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Уралдаанч хүүхдүүдийг эрсдэлтэй нөхцөлд хөдөлмөр эрхлүүлэх нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт хамаарах эрсдэлтэй бөгөөд хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй юм.

Иймд Монгол Улсад суугаа Европын Холбоо болон түүний гишүүн орнууд хүүхдийн эрх, хамгааллыг улам бэхжүүлж, хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зарчмын хүрээнд хүрсэн эерэг үр дүн, ололт амжилтыг алдагдуулахгүй байхыг Монгол Улсын Их Хурал болон Засгийн газарт уриалж байна.

Түүнчлэн төв болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, эцэг эх, асран хамгаалагчид, адуу эзэмшигчид, уяачид болон нийт олон нийтийг хүүхэд хамгааллын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангахыг уриалж байна. Үүний хүрээнд хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ болон зөрчилд хариуцлага тооцох үр нөлөөтэй механизмыг бэхжүүлж, хэрэгжүүлэх нь чухал юм.

Европын Холбоо болон түүний гишүүн орнууд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлж буй хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах, хүүхдийн эрхийг хамгаалах, Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин илэрхийлж байна.

Холбоотой мэдээ

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж байна
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЕХ-ны гишүүн орнууд Монгол Улс хүүхдийн эрхийн эсрэг хууль батлах гэж буйг буруушаав
Сибирээс Алтайг дайруулан Хятадын Өрөмч хүртэл төмөр тавина
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж байна
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна
Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
БНСУ-ын дээд шүүх тэргүүн хатагтай асан Ким Кён Хид оноосон 4 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдлаа
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хойд Солонгос төрийн далбаагаа өөрчилжээ
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он