Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Чингис хааны хүрэл баримал, өндөр хаан хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө

8 мин өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан “Таван нүдэн” брэндийн санаачилгаар бүтээсэн “Чингис +8”, “Өндөр хаан” хэмээх урлагийн дөрвөн шинэ бүтээлийг Чингис хаан Үндэсний музейд  анхлан (2026.11.11) танилцууллаа. 
“ЧИНГИС +8” -БАРИМТАТ КИНО, ХҮРЭЛ БАРИМЛЫН ЦОГЦ БҮТЭЭЛ
Чингис хаан, түүний итгэлт найман баатрын бүрнээр танигдаагүй нэрс, түүхэн гавьяаг тодруулж, хамтран бүтээсэн их үйлсийг нь уран бүтээлээр мөнхжүүлэхийн зэрэгцээ үнэнч нөхөрлөл, итгэлцэл, эр зориг, ур чадвар, хамтын хүч, эв нэгдлийн үнэ цэнийг өнөө болон ирээдүй хойч үедээ таниулан өвлүүлэх зорилгоор бүтээжээ. 
Энэ үеэр “Чингис +8” баримтат киног үзүүлж, Чингис хаан болон түүний итгэлт найман баатрыг морьтойгоор дүрсэлсэн есөн морьтны хүрэл баримлын цогц бүтээлийг нээлээ. 
“ӨНДӨР ХААН”- ХӨГЖМИЙН БҮТЭЭЛ, ХҮРЭЛ БАРИМАЛ
Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын туурвисан “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг ашиглах эрхийн бичгийг  Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуунд “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч Б.Батзаяа гардуулан өгч, бүтээлийг Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор, гоцлол морин хуурч Д.Шинэцогийн гоцлолтойгоор анх удаа эгшиглүүлэв. 
Мөн энэ үеэр 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан Чингис хааны 44 насны дүр төрхийг илэрхийлсэн 1.5 метр өндөр “Өндөр хаан” хүрэл баримлыг Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө. 
“Таван нүдэн” брэндийн 10 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд, “Өвөөс өв бүтээнэ” үзэл санааны хүрээнд туурвисан дээрх шинэ бүтээл нь Монголын түүхэн өвийг урлагийн шинэ илэрхийллээр баяжуулж, хойч үедээ өв болгон үлдээж буй юм.
“Чингис +8” хүрэл баримлын цогц бүтээл болон “Өндөр хаан” хүрэл баримлыг дизайнер, зураач Б.Ганбатын эх зохиомжийн зурагт үндэслэн уран барималч Г.Санчирболд болон түүний баг урлан бүтээсэн аж. 

Холбоотой мэдээ

Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох хороог байгуулж ажиллана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Чингис хааны хүрэл баримал, өндөр хаан хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө
Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох хороог байгуулж ажиллана
Төрийн албыг нутаг нуга, сонгуулийн менежерээр дүүргэхээ хэзээ болих вэ !?
Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана
Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон баривчилжээ
Электрон тамхи биднийг аажмаар хөнөөж байна уу
"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно
Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Шахмал түлшний борлуулалтын нөөц тогтворгүй байгаа нь тогтоогджээ
Хямрал хүндрэхийн хэрээр Орост түлшний асуудлаас үүдэлтэй бухимдал нэмэгдэж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он