Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ

13 мин өмнө

Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 164 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 28.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 17.9 тэрбум ам.доллар, импорт 11.0 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 6.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 7.1 (32.7%) тэрбум ам.доллар, экспорт 5.6 (45.3%) тэрбум ам.доллар, импорт 1.5 (16.3%) тэрбум ам.доллар, тэнцэл 4.0 (2.4 дахин) тэрбум ам.доллароор тус тус өссөн байна.
Экспорт 2026 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 5.6 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр ба баяжмал 3.1 тэрбум ам.доллар, нүүрс  2.3 тэрбум ам.доллар, самнасан ноолуур 124.0 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 81.0 сая ам.доллар, гянтболдын хүдэр, баяжмал 74.9 сая ам.доллар, хар тугалганы хүдэр, баяжмал 51.6 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин тунгаасан зэс ба хайлш 58.1 сая ам.доллар, хонь, ямааны мах 40.9 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 30.2 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 15.3 сая ам.доллараар тус тус буурсан байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлш 792.8 сая  ам.доллар, автобензин 121.6 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 69.5 сая ам.доллар, шинэ дугуй 61.2 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги 43.1 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин суудлын автомашин 57.8 сая ам.доллар, ачааны автомашин 42.4 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл сэлбэг, эд анги 10.0 сая ам.доллароор тус тус буурсан байна.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, нэхмэл эдлэлийн экспорт нийт экспортын 97.2 хувийг эзэлж байгаа бол импортын 71.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн,машин механик  өхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна.

Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унц тутамд 1156.6 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 1127.7 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 8.1 ам.доллароор тус тус өсөж, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 2.0 ам.доллароор буурсан байна.

Холбоотой мэдээ

Элсэн тасархайд 50 га талбайд элсний нүүлтийг сааруулах, нөхөн сэргээх ажил хэрэгжүүлжээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
Хүүхдийн архаг өвдөлт болон хүнд хэлбэрийн булчингийн чангарлыг эмчлэх “SynchroMed™ II” системийг хүлээлгэж өглөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана
Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон баривчилжээ
Электрон тамхи биднийг аажмаар хөнөөж байна уу
"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно
Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Шахмал түлшний борлуулалтын нөөц тогтворгүй байгаа нь тогтоогджээ
Хямрал хүндрэхийн хэрээр Орост түлшний асуудлаас үүдэлтэй бухимдал нэмэгдэж байна
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5845 төгрөг болно
Хүүхдийн архаг өвдөлт болон хүнд хэлбэрийн булчингийн чангарлыг эмчлэх “SynchroMed™ II” системийг хүлээлгэж өглөө
​Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнг Өвөрхайнгайн Засаг даргаар томилохоор болжээ
Ши Жинпин Трамп, Путин нартай гурван талт уулзалт хийх сонирхолгүй байна
Элсэн тасархайд 50 га талбайд элсний нүүлтийг сааруулах, нөхөн сэргээх ажил хэрэгжүүлжээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он