Сэтгэгдэл 0

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас шахмал түлшний нөөц, нийлүүлэлт, түгээлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 11 цэгийн шахмал түлшний үлдэгдэл, нийлүүлэлтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажилласнаа гадна "Хотула” аппликэйшнээр дамжуулан түлш борлуулах цэгүүдийн нөөцийн мэдээллийг шалгажээ.
Тандалт судалгаагаар зарим түлш борлуулах цэгийн нөөцийн хүрэлцээ харилцан адилгүй, нийлүүлэлт жигд бус байгаа нь тогтоогдсон байна. Иймд түлшний нөөцийн хуваарилалт, татан авалт, түгээлтийн уялдаа холбоог сайжруулж, борлуулалтын цэгүүдийн нөөцийг тогтвортой бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр тасралтгүй, хүртээмжтэй хангах, түлшний нийлүүлэлт, түгээлтийг хэвийн хангах чиглэлд тогтмол хяналт тавьж ажиллана гэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.