Сэтгэгдэл 0

Манай залуус ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж буйн хамгийн том шалтгаан бол яалт ч үгүй шударга ёс, төрийн мерит зарчим алдагдсан явдал мөн. Тэрний хүн, энэний хүн гэх явдал төрийн албанд нутагшаад удлаа. Ийм замаар томилогдсон мэдлэг, туршлагаар дорой арми хувийн хэвшлийг ч “модыг нь бариулж”, урмыг нь мохоож байна. Одоо бүр улайм цайм болов.
Ойрхоны жишээ гэвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өөрийн туслахаар ажиллаж байсан Т.Бодау хэмээх эмэгтэйг хэдэн өдрийн өмнө Сэргээн засах, туслах технологийн үндэсний төвийн даргаар томилсон явдал байна. Тус яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Мөнхзул (Т.Аубакир сайд болоод ажлаасаа чөлөөлөгдсөн) “Арван хүн удирдаж үзээгүй хүн сайдын туслахаас шууд төвийн даргаар томилогдлоо” гэснээр олны анхааралд орсон юм. Харин Т.Аубакир сайд “Эмчээр магистр хамгаалсан хүн. Мэдлэг, боловсролтой болохоор нь ажиллаач ээ гээд томилсон. Улс төрийн зорилготой иймэрхүү зүйлүүд яриад байх шиг байна” гэжээ. Манай улсад магистр зэргийн цолтой эмч үй түмээрээ бий. Харин дарга болгох болохоор сайдыг УИХ-ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж явсан хүн сонгогдож байна. Үүнийг чинь л ариун явдал юм уу гээд байгаа юм.
Ер нь ганц Т.Аубакир гэлтгүй үеийн үед нутаг нугын хүн, сонгуулийн менежер, хамаатан садан, ангийн анд, цэргийн онжаваа өөд нь татах явдал байсаар ирсэн. Ц.Даваасүрэнг Барилгын сайд байхад Барилга хөгжлийн төв хөвсгөлийнхөнөөр дүүрч байсныг ярих хүн олон. Нэр дурдагдсан нь энэ хэд болохоос сайд болгон л яамандаа сонгуулийн менежер, нутаг нугаа татдаг нь нууц биш. Тэр байтугай сонин жишээ бий. Нийслэлийн ТҮК-ийн даргаар Э.Бат-Үүл даргын үед Увс гаралтай хүн томилогдож байлаа. Зам, талбайн цэвэрлэгч нарын ихэнх нь увсынхан болчихсон байж билээ. Өнөөдөр цэрэг, цагдаагийн удирдлагууд аль нутгийн хүмүүс, үгүй ядаж хэний ангийнхан билээ гээд хайвал хачин дүр зураг гарна. Гадаад яамныхан гэж цус ойртсон хүмүүс байдаг тухай яриа ч бүр эртнийх.
Хамгийн гол нь үүгээрээ юуг хэлэх гэсэн бэ гэхээр төрийн албыг чадамжгүй, олон нийтийн дунд нэр хүндгүй болгож буйн гол шалтгаан энд байгаа юм. Даамжирсаар улс орны хөгжил, залуусын ирээдүйгээр тоглож байна. Ингэж дураараа авирлаж болохгүй хуультай боловч хянах, хэрэгжүүлэх нь хаягдаад удав. Ардын намд элсээгүй бол төрийн албанд шонгүй байдаг нөхцөл яваандаа намдаа ч, төрдөө ч, улсдаа ч муу даа.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.