Сэтгэгдэл 0
Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ

Засгийн газрын хуралдаанаар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Монгол Улс анх 2021 онд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн зүгээс “матаачдын хууль”, "хувийн өш хонзонгийн сэдлээр ашиглах эрсдэлтэй" зэргээр шүүмжилж, гацаанд оруулаад байгаа юм.
Тэгвэл Засгийн газраас энэ удаад Шүгэл үлээгчийг хамгаалах тухай нэртэйгээр хуулийн төслийг шинээр оруулж ирж байгаа аж. Хуулийн төсөлд авлига, албан тушаалын гэмт хэрэг болон бусад нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлсэн шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, нууцлал, аюулгүй байдлыг хангах, өш хонзон, дарамт шахалтад өртөхөөс сэргийлэх зохицуулалтуудыг тусгасан байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.