Сэтгэгдэл 0
Судалгаа: Агаарын бохирдол уушгинаас гадна бусад төрлийн хорт хавдрын шалтгаан болдог

Агаарын бохирдол нь уушгинд үзүүлэх нөлөөллөөс гадна хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй холбоотой гэж Олон улсын хорт хавдрын хяналтын холбоо (UICC) болон Цэвэр агаарын сангийн дэмжлэгтэйгээр гаргасан шинэ тайланд дурджээ.
2019-2024 оны хооронд нийтлэгдсэн тайланд агаарын бохирдол нь уушгины хорт хавдрыг үүсгэгч хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлж, уг өвчнөөр нас барах магадлалыг нэмэгдүүлж байгааг тогтоожээ. Шинэ Зеландын Ерөнхий сайд асан, Агаарын холбооны тэргүүн асан Хелен Кларк "Цэвэр агаар бол тансаг хэрэглээ биш, энэ бол эрүүл мэнд, тэгш байдал, тогтвортой хөгжлийн үндэс болсон хүний үндсэн эрх юм. Агаарын бохирдолтой тэмцэх нь зөвхөн байгаль орчны тэргүүлэх чиглэл биш, харин хорт хавдраас урьдчилан сэргийлэх стратеги, эдийн засгийн хөрөнгө оруулалт, нийгмийн шударга ёсны үйлдэл юм" гэжээ.
PM2.5-д удаан хугацаагаар өртөх нь хорт хавдраар нас барах эрсдэлийг 12, хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20, элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 14, уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 12 хувиар нэмэгдүүлдэг байна.
Хоол хийх, халаахад хэрэглэдэг хатуу түлшний утаанд эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгийн их өртдөг байна. Өрхийн агаарын бохирдолд өртсөн эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлээс гадна уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэл 69 хувиар их байгааг зохиогчид тогтоожээ. Бага, дунд орлоготой орнуудад амьдарч буй хүмүүс бохирдлыг бууруулах эсвэл хорт хавдрын эмчилгээг цаг тухайд нь авах боломж хязгаарлагдмал байдаг байна. UICC-ийн гүйцэтгэх захирал Кэри Адамс "Бид хорт хавдраас үүдэлтэй нас баралтыг бууруулах чиглэлээр асар их ахиц дэвшил гаргасан ч бохир агаар нь энэ ахиц дэвшлийг чимээгүйхэн сааруулж байна” гэжээ.
Илүү хүчтэй арга хэмжээ авах шаардлагатай
Олон улсын Хавдар судлалын агентлагийн (IARC) гүйцэтгэх захирал Элизабет Вейдерпасс "Амьсгалын тогтолцооноос гадуурх эрсдлийг илүү сайн тооцоолох, тоосонцоргүй бохирдуулагчдын нөлөөлөл, агаарын бохирдол хүний биед нөлөөлдөг биологийн үйл явцыг ойлгохын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай хэвээр байна" гэж тайландаа бичжээ.
Эх сурвалж: https://www.euronews.com/health/2026/04/20/air-pollution-cancer-risk-beyond-the-lungs

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.