Сэтгэгдэл 0

2026 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 455,149 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна.
Улаанбаатар хотод хамралт 92.5 хувьтай байна.
Хамралтаараа нийслэлд:
Сонгинохайрхан дүүрэг – 100%
Хан-Уул дүүрэг – 99.8%
Баянзүрх дүүрэг – 97.8% байна.
Орон нутагт вакцинжуулалтын хамралт 88.9 хувьтай байна.
Аймгуудаас хамралтаараа тэргүүлж буй:
Архангай – 100%
Сэлэнгэ– 100%
Дорноговь – 97.5% байна.
Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал хэвээр байна.
6 сар–1 нас: 100%
1–2 нас: 49,7%
3–6 нас: 91.3% байна.
Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн вакцинд хамруулаарай.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.