Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

“Урьхан”-ы Б.Чинбатыг хадам дүүгийнх нь хамт таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

1 цаг 1 минут
Цагдаагийн тэтгэвэртээ гарсан хурандаа нарын нөлөөгөөр хамтарч бизнес эрхэлж байсан В.Ганзориг гэх хүнийг залилангийн хэргээр цагдан хориулсан гэх дуулианд холбогдсон “Урьхан” зоогийн газрын эзэн Б.Чинбат нарын хилээр гарах эрхийг хязгаарлав. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Б.Чинбат болон түүний хадам дүү Д.Ичинхорол нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хэлэлцээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор энэ сарын 26-наас эхлэн уг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Б.Чинбатыг “Штайнколе” гэх компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Д.Ичинхоролтой хамтран Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Элдэвийн орд газраас нүүрс олборлуулна хэмээн БНХАУ-ын иргэнээс их хэмжээний мөнгө залилсан, эд хөрөнгө завшсан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт яллагдагчаар татаад буй юм. Тус уурхайгаас нэг жилийн хугацаанд 13 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх 600 мянган тонн нүүрсийг Уурхайн түрээсээр эзэмших, ашиглах гэрээ байгуулан хятад, өвөр монгол иргэдэд нийлүүлэх гэрээ 2019 онд байгуулсан аж. Улмаар 2019 оны аравдугаар сараас 2020 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд 7.8 тэрбумын үнэ бүхий 359 мянга шахам тонн нүүрс олборлуулсан гэнэ. Үүнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хөрс хуулалтын зардал, ашиг хэмээн багагүй мөнгө Б.Чинбат, Д.Ичинхорол нар авч, залилсан. Мөн 5.7 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, зайлсхийсэн хэрэгт холбогдсон юм билээ.
Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025 оны есдүгээр сард хэлэлцээд цагаатгах тогтоол гаргасан аж. Харин хохирогч БНХАУ-ын иргэний гомдлыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны хоёрдугаар сард хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон юм. Үүнээс хойш хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд энэ хүрээнд “Урьхан”-ы Б.Чинбат, Д.Ичинхорол нарт дээрх таслан сэргийлэх арга хэмжээг аваад буй аж.

Холбоотой мэдээ

Нийтийн тээврийн автобусны М:3А, Ч:7А чиглэлд шинээр зогсоол нэмжээ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум цахилгаан машин цэнэглэх цэгтэй болжээ
Зудын урьдчилсан төлөв гарлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум цахилгаан машин цэнэглэх цэгтэй болжээ
“Урьхан”-ы Б.Чинбатыг хадам дүүгийнх нь хамт таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Нөмрөгийн түймэр: Дунд шатны дарга нарт хариуцлага тооцоод өнгөрөх үү
Сүхбаатар Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймэрийг унтраажээ
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
Ханхүү Харри: Хаан Чарльз болон Ханхүү Уильям нартай харилцаагаа сэргээхийг минь зарим хүмүүс хүсэхгүй байна
Нөмрөгийн ДЦГ 448,993.6 га буюу 76.4 хувь нь түймэрт өртжээ
ТӨСӨВ: Ижилхэн 640 суудалтай 7 сургуулийн өртөг 8.6-23 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзсэн зөрүүтэй гарчээ
Өнөөдөр монголын долоон тамирчин барилдана
​Баяндун сумын малчин Г.Шижиртуяаг эрэн хайх ажиллагааг сэргээжээ
Нийтийн тээврийн автобусны М:3А, Ч:7А чиглэлд шинээр зогсоол нэмжээ
“THEAUSTRALIA”: “Ял шийтгүүлсэн Малайзын алуурчин Австралид эрх чөлөөтэй амьдарсаар байна
Зудын урьдчилсан төлөв гарлаа
Нярайн түнхний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг үндэсний хэмжээнд нутагшууллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он