Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ

58 мин өмнө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн шаардлагагүй зохицуулалт, шат дамжлага, хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэх орчныг хөнгөвчлөх зорилгоор шинэчлэгдсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах Зөвшөөрлийн зөвлөлийн анхны хуралдаан /2026.09.24/ зохион байгуулагдсан билээ. Өнөөдөр /2026.10.27/ Эдийн засаг, хөгжлийн яаманд Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх хоёр дахь удаагийн хуралдаанаа хийлээ. 

Хуралдааны эхэнд, өнгөрсөн хуралдаанаас хойш Зөвлөлийн ажлын алба болон Эдийн засаг, хөгжлийн яамнаас хийж хэрэгжүүлсэн ажлын гол үр дүнг танилцууллаа. Үүнд, 

  • Эрх зүйн шинэчлэл: Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журмыг батлуулж, шаардлагагүй болсон 44 актыг хүчингүй болгож, зохицуулалтыг цөөлөв.
  • Бизнес эрхлэгчдийн ачааллыг бууруулав: 54 байгууллагын 367 төрлийн зөвшөөрөлд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавихгүй байх тохиргоог хийв.
  • Зөвшөөрөл олголтыг бодитой хэрэгжүүлж байна: Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 32,358 зөвшөөрөл олгоод байна.
  • Үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэв: “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж, Даваа-Баасан гарагт иргэн, аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэв. 

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Зөвшөөрлийн зөвлөлийн дарга Ж.Энхбаяр “Засгийн газрын 2026 оны 329 дүгээр тогтоолоор зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх чиглэлээр 36 арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаас Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 11 арга хэмжээний хэрэгжилт 83 хувьтай байна. Энэ хугацаанд зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцооны эрх зүйн орчныг бэхжүүлж, бүртгэл, мэдээллийг нэгдсэн тогтолцоонд оруулах чиглэлээр тодорхой ажлууд хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар тулгамдаж байгаа асуудлуудад тодорхой шийдэл гаргаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэхэд анхаарч ажиллана" гэдгийг онцоллоо. 

Түүнчлэн системд мэдээллээ бүрэн оруулаагүй, цахим нэвтрүүлэлтийг хангаагүй эрх бүхий этгээдүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцох чиглэл өглөө. 

Цаашид Зөвшөөрлийн зөвлөл үр ашиггүй, давхардсан, шаардлагагүй зохицуулалтыг системтэйгээр бууруулах, зөвшөөрөл олголтын үйл явцыг хялбаршуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог улам бүр сайжруулахад анхаарч ажиллана. Мөн мэдээлэл сонсдог бус, асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргаж, хэрэгжилтийг нь хянадаг бодит механизм байх ёстой гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдэв.

Холбоотой мэдээ

Нөмрөгийн түймэр: Дунд шатны дарга нарт хариуцлага тооцоод өнгөрөх үү
Сүхбаатар Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймэрийг унтраажээ
Нөмрөгийн ДЦГ 448,993.6 га буюу 76.4 хувь нь түймэрт өртжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нөмрөгийн түймэр: Дунд шатны дарга нарт хариуцлага тооцоод өнгөрөх үү
Сүхбаатар Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймэрийг унтраажээ
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
Ханхүү Харри: Хаан Чарльз болон Ханхүү Уильям нартай харилцаагаа сэргээхийг минь зарим хүмүүс хүсэхгүй байна
Нөмрөгийн ДЦГ 448,993.6 га буюу 76.4 хувь нь түймэрт өртжээ
ТӨСӨВ: Ижилхэн 640 суудалтай 7 сургуулийн өртөг 8.6-23 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзсэн зөрүүтэй гарчээ
Өнөөдөр монголын долоон тамирчин барилдана
​Баяндун сумын малчин Г.Шижиртуяаг эрэн хайх ажиллагааг сэргээжээ
Нийтийн тээврийн автобусны М:3А, Ч:7А чиглэлд шинээр зогсоол нэмжээ
“THEAUSTRALIA”: “Ял шийтгүүлсэн Малайзын алуурчин Австралид эрх чөлөөтэй амьдарсаар байна
Зудын урьдчилсан төлөв гарлаа
Нярайн түнхний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг үндэсний хэмжээнд нутагшууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг авлигын хэрэгт шалгаж байна
Ши Жинпинийг Хятадын Коммунист намын тэргүүний албан тушаалд дөрөв дэх удаагаа томилно
Хятадын мэдээллийн хэрэгслүүд Мобиком компанийг Монгол Улсад гарсан хээрийн түймэртэй холбоотойгоор Бээжингээс уучлалт гуйхыг шаарджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он