Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” арга хэмжээ үргэлжиллээ

1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилга, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам болон эрчим хүчний салбарын холбогдох байгууллагууд хамтран “Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт 7 хоногийн арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгуулж байна.

Өнөөдрийн арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын ахлах С.Баатархүү, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Жамбаа нар үг хэлж, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэл нь эрчим хүчний салбарт цахим хэлбэрт шилжсэнээрээ хугацаа хэмнэх, ил тод хурдан шуурхай байх нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар мөн цаашдаа энэхүү ”Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д нээлттэй мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллахыг онцоллоо. 

Арга хэмжээний хүрээнд оролцогчдод зөвшөөрлийн цахим системийн боломж, өөрчлөлт болон хөгжүүлэлтийн талаар СМТТ УТҮГ-ын Төсөв, санхүүгийн инновац хөгжүүлэлтийн газрын дарга Б.Төгөлдөр мэдээлэл өгсөн бол эрчим хүчний салбарт олгож буй тусгай зөвшөөрлийн төрөл, олголт, сунгалтын статистик мэдээлэл болон “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай” хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын өөрчлөлт, зөвшөөрөл шийдвэрлэх хугацааны талаар Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн газрын дарга Х.Номинбилэг танилцууллаа. 

Мөн тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, үйлчлэх хүрээг нэмэгдүүлэх хүсэлтийг цахимаар шийдвэрлэх ажиллагаа, бүрдүүлэх баримт бичгийн жишиг маягт болон зөвшөөрлийн нэгдсэн системтэй мэдээлэл солилцож буй байдлын талаар тус газрын мэргэжилтэн С.Тэмүүлэн, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа, цаашид нөхцөл, шаардлагыг давхардалгүй, ойлгомжтой болгож цахимжуулах, тайлан мэдээллийг тогтоосон хугацаанд хүлээн авах, үнэлгээний аргачлал, босго оноог тодорхой болгох, эрсдэлд суурилсан хяналт хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж буй талаар мэргэжилтэн Э.Чанцалдулам нар мэдээлэл өгч, оролцогчдод холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, цахим системийн үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалтын талаар танилцуулж холбогдох асуудлын хүрээнд санал хэлэцүүлэг зохион байгууллаа.

Мөн арга хэмжээний хүрээнд эрчим хүчний салбарын зөвшөөрөл, үйлчилгээтэй холбоотой асуудлаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн холбогдох ажилтнууд “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д байрлан ажиллаж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгч байна. “Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 19–21-ний өдрүүдэд Засгийн газрын XI байрны 1 дүгээр давхарт байрлах “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д үргэлжилнэ.

Холбоотой мэдээ

Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
Нийт шүүгчийн хуралдаан боллоо
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар бригадын генерал С.Баатаржавыг томилжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” арга хэмжээ үргэлжиллээ
Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
Нийт шүүгчийн хуралдаан боллоо
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар бригадын генерал С.Баатаржавыг томилжээ
Өмнөговийн Цэргийн штабын офицерыг шалгаж дуусжээ
Хүний амь насыг хохироож, ослын газраас зугтсан жолоочийг шуурхай олж тогтоожээ
Живж буй томоохон хотууд
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
“Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баттүвшин нарт яллах дүгнэлт үйлдэв
Орхон аймгийн Жаргалант суманд газар хөдлөлт боллоо
Энэ оны эхний 9 сард залилах гэмт хэрэг 13 731 бүртгэгджээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо
Монгол Улсын Төрийн дуулал өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эгшиглэнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он