Сэтгэгдэл 0

Нийт шүүгчийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатараас санал авахаар ирүүлсэн Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс санал авахаар ирүүлсэн Барилгын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй тус тус танилцаж, хуульд заасан процесс шаардлага хангаагүй үндэслэлээр хуулийн төслийг буцаан хүргүүлэхээр тогтов.
Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ганбаатар, А.Мөнх-Өлзий, Л.Хэрлэнчимэг нараас Улсын дээд шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтийг уламжлахаар шийдвэрлэсэн бол Н.Ариунболд нарын нэр бүхий 14 өмгөөлөгчөөс ирүүлсэн “Улсын дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ХШТ/138 дугаар тогтоол (Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэг)-ын тогтоох хэсгийн 3 дахь заалт хуульд харшилсан талаарх” өргөдөлтэй танилцаж, хариу хүргүүлэхээр тогтлоо.
Мөн Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбооноос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг хууль тогтоогчид хүргүүлэх, холбогдох судалгааг хийж, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болов.
Хүүхэд, гэр бүлийн хэрэг, маргааныг дагнан шийдвэрлэх шүүх 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж буйтай холбогдуулан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасны дагуу “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайлан гаргах аргачлал”-ын эхний төслийн танилцуулгатай танилцаж, холбогдох саналуудыг авч, нийт шүүгчийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлуулах саналын талаар хэлэлцээд хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр тогтов.
Үүнээс гадна, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж баталлаа.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.