Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

1 цаг 15 минут

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 347 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 297 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Одоогоор ажиллагаанд 50 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 155 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 43 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Эдгээрээс 3 гомдол, мэдээлэлд дурдагдсан үйлдэлд холбогдох зөрчлийг тогтоож, хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Сэлэнгэ аймгийн Түшиг сумын удирдах албан тушаалтнуудын болон Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан А, Говь-Алтай аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй болохыг тогтоон, харьяаллын дагуу шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтын явцад удаа дараагийн гүйлгээгээр тушаасан 19,3 сая төгрөгийг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргийг зөрчсөн албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв. Түүнчлэн тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагын нэр бүхий 4 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, илэрсэн зөрчлийг шалгуулахаар шилжүүлсэн байна.

Холбоотой мэдээ

“Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баттүвшин нарт яллах дүгнэлт үйлдэв
Орхон аймгийн Жаргалант суманд газар хөдлөлт боллоо
Энэ оны эхний 9 сард залилах гэмт хэрэг 13 731 бүртгэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баттүвшин нарт яллах дүгнэлт үйлдэв
Орхон аймгийн Жаргалант суманд газар хөдлөлт боллоо
Энэ оны эхний 9 сард залилах гэмт хэрэг 13 731 бүртгэгджээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо
Монгол Улсын Төрийн дуулал өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эгшиглэнэ
Шүүгчдийн зөвлөгөөн боллоо
И-баримтад хуурамч бүртгэл хийлгэж төрөөс 2.2 тэрбумын урамшуулал авсан тариаланчдыг шүүхэд шилжүүллээ
IEA: Дизель түлшний нийлүүлэлтийн хомсдол 2027 онд үргэлжилнэ
Хээрийн 3 түймрийг бүрэн унтраалаа
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
WSJ: Путин Украинтай холбоотой асуудлаар Трамп, Ши Жиньпин нартай дээд хэмжээний уулзалт хийх санал дэвшүүлэв
Засгийн газар УИХ-д шинээр 11 их наяд төгрөгийн өр тавих санал оруулжээ
Ханхүү Харри, Меган Маркл нар хааны гэр бүлийн гаргасан шийдвэрийг хэзээ ч зөвшөөрч байгаагүй

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он