Сэтгэгдэл 0
Ханхүү Харри, Меган Маркл нар хааны гэр бүлийн гаргасан шийдвэрийг хэзээ ч зөвшөөрч байгаагүй

Ханхүү Харри, Меган Маркл нарын нэгэн найзын хэлснээр, тэд 2020 онд болсон, "Сандрингемийн дээд хэмжээний уулзалт" гэгдэх үйл явдлын үеэр хааны гэр бүлийн гаргасан шийдвэрт буюу тэднийг хааны гэр бүлийн гишүүн байх, эс байхын аль нэгийг нь сонгох ёстой гэсэн нөхцөлийг тэд хэзээ ч зөвшөөрөөгүй ажээ. Наймдугаар сард Их Британи руу буцаж ирснийхээ дараа энэ сарын 15-нд тус улсад анх удаа хамтдаа олны өмнө гарч ирсэн Харри, Меган хоёрыг хааны гэр бүлийн асуудлаар олон жил сурвалжилсан сэтгүүлч Роберт Жобсон “Тэд эртнээс л буцаж ирээд, ийм зүйл хийхийг хүсэж байсан болов уу гэж би бодож байна" хэмээн ярьжээ.
Пүрэв гарагт хосууд Английн Ноттингем хотод хамтдаа айлчилсан бөгөөд энэ нь тэдний 2017 онд сүй тавьснаа зарласны дараа хааны гэр бүлийн гишүүний хувиар анх удаа хамтдаа олон нийтийн өмнө гарч байсан хот юм. Гэвч Харри, Меган хоёрын найзын "Hello!" сэтгүүлд өгсөн мэдээллээр бол тэд хэзээ ч хагас оролцоотой буюу үүргийнхээ заримыг гүйцэтгэж, заримыг нь гүйцэтгэхгүй байхыг зөвшөөрөөгүй. Тэднийг тийм байхыг шаардсан аж. Мөн тэрбээр "Тэд зүгээр л өөрсдийнхөөрөө амьдарч байна. Санхүүгийн хувьд бие даасан учраас тэдэнд ийм боломж бий" гэжээ. 2020 онд Сассексын гүн, гүнгийн ахайтан нар хааны гэр бүлийн албан ёсны үүрэг гүйцэтгэгчийн статусаасаа татгалзсаны дараа, тухайн сард болсон "Сандрингемийн дээд хэмжээний уулзалт"-ын үеэр Хатан хаан II Элизабет тэднийг хааны гэр бүлийн үүрэг хариуцлага болон арилжааны үйл ажиллагааг зэрэг авч явах боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Талийгаач хатан хааны энэхүү байр суурийг есдүгээр сард Хаан III Чарльз дахин нотолсон байна.
Тэр үед хааны нэрийн өмнөөс илгээсэн, хатуу өнгө аястай захидалд Харри, Меган хоёрыг хааны гэр бүлийн үүрэгт ажилдаа эргэн орохгүй болохыг, тэд одоо энгийн иргэд болсныг, мөн цаашид "Эрхэм дээдэс" (His/Her Royal Highness) хэмээх цол, хүндэтгэлийн нэршлийг ашиглах ёсгүйг тодорхой дурджээ. Хааны хүсэлтээр Лорд Чемберлен Лорд Бенионы илгээсэн захидалд "Гүн болон гүнгийн ахайхайн буяны үйлс нь тэдний хувийн хэрэг бөгөөд тэд үүнийг хувь хүнийхээ үүднээс хийдэг. Товчхондоо бол тэдний байр суурь нь арилжааны болон буяны сонирхолтой хувийн иргэдийнхтэй төстэй юм" гэж дурджээ. Меган жүжигчний карьераа үргэлжлүүлэхээс гадна Ханхүү Арчи, Гүнж Лилибет нарын ээж бөгөөд "As Ever" нэртэй амьдралын хэв маягтай холбоотой бизнесээ удирдаж байна.
https://www.yahoo.com/entertainment/celebrity/articles/prince-harry-meghan-markle-friend-135610987.html

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.