Сэтгэгдэл 0

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулж буй төрийн албаны тусгай шалгалт 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийслэл болон найман аймагт нэгэн зэрэг эхэллээ.
Шалгалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл болон орон нутгийн шүүхүүдийн Тамгын газрын байранд нэгдсэн журмаар зохион байгуулж байна.
Тусгай шалгалтад нийт 215 иргэн бүртгүүлснээс 114 албан хаагч, иргэний бүртгэл баталгаажиж, шалгалтад оролцож байна.
Шүүхийн захиргааны байгууллагын гүйцэтгэх албан тушаалын 29 сул орон тоог мэргэшсэн, мэдлэг, ур чадвартай хүний нөөцөөр нөхөн бүрдүүлэх зорилготой тусгай шалгалт 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.