Сэтгэгдэл 0
ЦЕГ: Баталгаагүй линк, холбоосоор нэвтрэхгүй, хувийн болон банкны мэдээллээ оруулахгүй байхыг зөвлөж байна

Худалдаа хөгжлийн банкны системийн шинэчлэлтэй холбоотойгоор энэ оны 10 дугаар сарын 17–19-ний өдрүүдэд зарим үйлчилгээ түр хугацаанд саатсан. Системийн шинэчлэлтэй холбоотой тус банкны нэр, логог ашиглаж, “Үйлчилгээ түр зогссонд хүлцэл өчиж, 500,000–5,000,000 төгрөгийн нөхөн олговор олгож байна” гэх хуурамч зар мэдээллийг цахим орчинд линк, холбоосын хамт түгээж байна.
Иймд иргэд та бүхэн баталгаагүй линк, холбоосоор нэвтрэхгүй байх, хувийн болон банкны мэдээллээ оруулахгүй байх, аливаа мэдээллийг тухайн банкны албан ёсны эх сурвалжаас нягталж шалгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.