Сэтгэгдэл 2
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрх дүүргийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдаж, нэг хүн нас барж, нэг хүн бэртжээ

Өнгөрсөн шөнө 01:00 цагийн үед Улаанбаатар хотын Улиастайн орчимд баавгай айлын гэрт халдаж, нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ. Айл руу дайрсан баавгайг эрэн хайх ажил үргэлжилж байгаа юм байна. Тодруулбал, нийслэл, дүүргийн онцгой байдлын албан хаагчид 02:00 цагийн үед дуудлагаар очжээ. Дуудлагаар очиход баавгай айлын гэрт халдаж, нэг хүн нас барсан байдалтай байсан байна. Харин гэмтсэн иргэнийг эмнэлэгт хүргээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд голын эрэг орчимд амьдардаг байж. Тэднийх цагаан идээ боловсруулдаг, нохойгүй, малгүй байсан гэх бөгөөд баавгай халдах үед эмэгтэй зугтаж чадсан бол 40 настай эрэгтэй бариулж амиа алдсан байна.
Burhan
Аюултай юм болжээ баавгай устгах талаар шуурхай арга хэмжээ авахгүй бол…
Гай
Хүний амьнаас илүү баавгай айн