Сэтгэгдэл 0

Олон нийтийн сүлжээнд “Сак сайхнууд”, “Алтаар урс” зэрэг группийг ашиглан “БНСУ-аас алтан эдлэл захиалгаар хямд үнэтэй авчирна” хэмээн 500 гаруй иргэнээс олон тэрбум төгрөг залилан мэхэлж авсан хэргийн хохирогчид ар араасаа гарч ирсээр байна. Энэ хэргийг гэр бүлийн хүмүүс болох Б.Ичинхорлоо, Н.Мөнхбаатар нарыг цагдаагаас албадан саатуулж, шалгаж эхэлсэн.
Хэрэгтнүүд “Бараа удахгүй ирнэ. Аравдугаар сарын 20-нд орж ирэх нь тодорхой болсон. Ачигдсан байгаа. Шинэ захиалга орж ирэхээр төлбөрийг нь барагдуулна. Хууль ёсоор оруулж ирэх юм бол грамм тутамд Монголбанкинд мөнгө тушаана” хэмээн хохирогчдыг хууран мэхэлж байжээ.
Энэ мэдээллийн араас олон зуун хохирогчид гарч ирж хохирлоо барагдуулахыг шаардан, цагдаагийн үүд сахих болов. Удаан хугацаанд үргэлжилсэн энэхүү хэргийн хохирогчид нийгмийн сүлжээнд “Хямд алт захилгаар авчирна” гэж сурталчилгаа хийсэн олны танил хүмүүсийг ч мөн холбогдуулан шалгахыг шаардаж байгаа юм.
Хохирогчдын мэдээллээр, нийгмийн сүлжээнд олон дагагчтай жүжигчин Ш.Жавхлан, Г.Чулуунцэцэг, З.Онон, А.Алтанхуяг, түүний эхнэр Б.Цэцэг, “Солонгон Аашт” гэх Т.Ананда зэрэг олны танилууд уг залилангийн хэргийн сурталчилгааг хийж байжээ.
Хохирогчдын мэдээллээр, нийгмийн сүлжээнд олон дагагчтай жүжигчин Ш.Жавхлан, Г.Чулуунцэцэг, З.Онон, А.Алтанхуяг, түүний эхнэр Б.Цэцэг, “Солонгон Аашт” гэх Т.Ананда зэрэг олны танилууд уг залилангийн хэргийн сурталчилгааг хийж байжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.