Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ

1 цаг 10 минут

Хөрш улс болох ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант тарваган тахал өвчний улмаас нас барсан байж болзошгүй тухай мэдээлэл 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан.

Үүнтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тус хүрээлэнд хандаж, албан ёсны мэдээлэл хүсэхэд ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны алба уг үйл явдалтай холбогдуулан хянан шалгалт хийж, тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй тухай мэдээллийг цахим шуудангаар ирүүллээ.
ОХУ-ын РИА Новости мэдээллийн агентлагийн 2026 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн нийтлэлд дараах мэдээллийг дурдсан байна.
Үүнд:
• ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны албанаас Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнд тарваган тахлын үүсгэгч бичил биетэнтэй ажиллах явцад осол, зөрчил гараагүй болохыг мэдээлсэн.
• Хяналт, шалгалтын дүнд ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборантын эрхэлж байсан ажилтай холбоотой эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй бөгөөд өвчтөнд “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэсэн онош тавьсан байна.
• Эрхүү болон Шелехов хотыг хамарсан бүс нутагт эрүүл ахуй-халдвар судлалын нөхцөл байдал тайван байна.
• "Биоаюулгүй ажиллагааны шаардлагын биелэлтэд хяналт тавьж ажилласан комиссын дүгнэлтэд үндэслэн “Эмгэг төрүүлэгч бичил биетэнтэй ажиллах явцад ямар нэгэн осол, зөрчил гараагүй болохыг тогтоосон" гэж хяналтын байгууллага мэдэгдсэн байна.

Монгол Улсад үүсэх эрсдэлийг “БАГА” гэж үнэлсэн байна

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран Эрүүл мэндийн сайд, Монгол Улсын Шадар сайдын хамтарсан А/218/134 дүгээр тушаалын дагуу эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ. Эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улсад үүсэх эрсдэлийг “БАГА” гэж үнэлсэн байна.
Эрсдэл бага байгаа хэдий ч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандалт, хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас холбогдох байгууллагуудад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэл хүргүүллээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвд

ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд албан ёсны мэдээллийг тогтмол авч, нөхцөл байдлын тандалт хийх,олон улсын хэмжээнд мэдээлэгдэж буй халдварт өвчин, нийтийн эрүүл мэндийн үйл явдал, болзошгүй эрсдэлийн талаарх мэдээлэлд өдөр тутам цахим тандалт хийж, холбогдох байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах.

Гаалийн ерөнхий газарт

Хилийн нэвтрэх цэгүүдийн хяналтыг сайжруулах, шаардлагатай нөөц, бэлэн байдлыг хангах,салбар хоорондын мэдээлэл солилцоог тогтмолжуулж ажиллах.
 Мөн Сэлэнгэ аймгийн хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд хилийн эрүүл мэндийн тандалт, хяналтыг хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудтай хамтран тогтмол үнэлж, ОХУ-ын уг тохиолдолтой холбоотой баталгаатай, албан ёсны мэдээллийг тухай бүр олон нийтэд хүргэн ажиллана.

Холбоотой мэдээ

Францад оршин суугаа Монгол иргэдийг жагсаал, цуглааны ойр газар руу зорчихгүй байхыг анхаарууллаа
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Хууль бусаар олборлосон 3.9 кг алтыг улсын орлого болгохоор шийдвэрлүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Францад оршин суугаа Монгол иргэдийг жагсаал, цуглааны ойр газар руу зорчихгүй байхыг анхаарууллаа
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Дмитрий Песков ОХУ-д тархсан байж болзошгүй уушгины үрэвслийн талаар цуу ярианд итгэхгүй байхыг уриалжээ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
Хууль бусаар олборлосон 3.9 кг алтыг улсын орлого болгохоор шийдвэрлүүллээ
Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна
Япон, Солонгос зэрэг орнуудад ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломж, экспортын гарцуудыг судалж байна
Их Британи Хятадын автомашинд өндөр татвар ногдуулахаар төлөвлөж байна
Судалгаа: Агаарын бохирдол нэмэгдэх нь нойронд сөргөөр нөлөөлдөг
"Дэлхийн сансрын 7 хоног" үргэлжилж байна
АНУ “РАФ Фэйрфорд” баазаас бүх бөмбөгдөгч онгоцоо эргүүлэн татав
АНУ ОХУ-д бүртгэгдсэн байж болзошгүй тахлыг анхааралтай ажиглаж буйгаа мэдэгджээ
Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх арваннэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ
ХБНГУ-ын Бавари мужийн Ландсхут хотын давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч Др. Штефан Приллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он