Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“ЗУУН ДАМНАСАН БАХАРХАЛ-ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА” Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 цаг 7 минут
Тэртээх 1921 оны энэ 10 дугаар сарын 15-ны өдрийн Цэргийн зөвлөлийн шийдвэрээр “Ардын цэргийн даргын сургууль” байгуулагдан хичээллэж эхэлсэн. Удаагүй 1923 онд “Бүх цэргийн ерөнхий сургууль” болон шинэчлэгдэн орчин цагийн Зэвсэгт хүчний боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын ба Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль түүхт 105 жилийн ойтойгоо золгож байна.
Тус сургуулийн төгсөгчид Ардын хувьсгалын дараа шинэ тулгар байгуулагдсан улс орноо батлан хамгаалах төдийгүй төр, нийгмийн бүхий л салбарыг цогцлоон хөгжүүлэхэд хүчин идэвхийлэн оролцсон юм.
XX зуунд Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан томоохон зэвсэгт мөргөлдөөн болох Халхын голын дайнд Цэргийн ерөнхий сургууль нь цэргийн бага, дунд боловсролтой 1000 гаруй боловсон хүчнийг түргэвчилсэн хугацаагаар бэлтгэн, МАХЦ-ийг нөхөн хангаж, эх орныхоо тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалахад онцгойлох үүрэг гүйцэтгэсэн билээ.
Зөвхөн 1939 оны 05-08 сард бэлтгэн төгсгөсөн 324 офицер удирдах албан тушаалд томилогдсоны дотор дивизийн комиссар 3, дивизон, хороо, бригадын комиссар 10 байсан бөгөөд энэ байлдааны ажиллагаанд тус сургуулийн төгсөгч М.Экэй, Л.Гэлэгбаатар, Ц.Олзой, В.Шарав, Д.Дэмбэрэл, Д.Хаянхярваа, Ц.Шагдарсүрэн нарын 8 баатар төрсөн нь үүний тод илэрхийлэл юм.
Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, өнөөгийн эрх чөлөөт амьдралыг баталгаажуулахад түүхэн ач холбогдол үзүүлсэн 1945 оны Чөлөөлөх дайнд МАХЦ-ийн 21 мянга гаруй цэрэг оролцсоны даргалах бүрэлдэхүүний 90 гаруй хувь нь тус сургуулийн төгсөгчид байсан бөгөөд дайнд оролцсон 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, 7 дугаар мото-хуягт бригадын захирагч Ч.Доржпалам, М.Цэдэндаш, Г.Дорж, Д.Нянтайсүрэн, М.Одсүрэн нар нь Цэргийн ерөнхий сургуулийн төгсөгчид байсан ба тэдний дундаас Д.Нянтайсүрэн, С.Дампил, Д.Данзанваанчиг нар БНМАУ-ын Баатар цолоор шагнагдсан.
Дайны дараах их бүтээн байгуулалтын он жилүүдэд цэргийн сургууль төгссөн мянга мянган дарга, офицерууд эх орны өнцөг булан бүрд бүх нийтийг бичиг үсэгт сургах, нийгмийг соён гэгээрүүлэх, улс ардын аж ахуйг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, өнөөгийн нийгэм, эдийн засгийн суурийг тавилцсан гавьяатай. Тэдний дундаас нэгдлийн дарга Г.Лодойхүү, эмч Ж.Хайруул, балетын бүжигчин дэслэгч Б.Жамьяандагва, төмөр замчин Г.Мандах, нэрт барилгачин хурандаа Д.Бямбаа нарын олон Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарсан.
Монголын ардын армийг дахин өргөтгөн зохион байгуулсан хүйтэн дайны жилүүдэд Цэргийн ерөнхий дээд сургуульд анхны дээд боловсролтой офицеруудыг бэлтгэж эхэлснээр, бүс нутагтаа гайхагдсан бэлэн байдал, зэвсэглэл техник, сургалт, сахилга зохион байгуулалттай, өндөр чадавхтай зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд гол хөдөлгөгч хүч болсон офицеруудыг төгсгөж байв.
Цэргийн ерөнхий дээд сургуулийн улс орноо батлан хамгаалах, Монголын ард түмний хувьсгалт ололтыг бэхжүүлэх үйлсэд гарамгай гавьяа байгуулж, цэргийн төрөл бүрийн олон мянган офицерын бүрэлдэхүүнийг бэлтгэж өгснийг тэмдэглэж, 1971 онд төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасан юм.
1990 оноос улс орны дотоод, гадаад аюулгүй байдлын орчин эрс өөрчлөгдөн, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогод томоохон өөрчлөлт гарч буйг соргогоор мэдэрч, уламжлалт цэргийн дарга бэлтгэдэг сургуулиас орчин үеийн цэрэг, иргэний бүх шатны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний цогц их сургууль болон хөгжиж ирсэн.
Монгол цэргийн алдрыг даян дэлхийд дахин цуурайтуулах эхлэлийг тавилцсан ЦИС-ийн захирал агсан хошууч генерал Гүрийн Рагчаа, анхны энхийг сахиулагч хурандаа Г.Ерөөлцэнгэл, анхны цэргийн багийн захирагч хошууч генерал Б.Баярмагнай, анхны энхийг сахиулагч эмэгтэй хурандаа Н.Нямжаргал болон 20 гаруй мянган энхийг сахиулагч төгсөгч бол энэ сургуулийн бахархал, нэр төрийн илэрхийлэл билээ.
Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах чадавхыг хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийг  эх оронч үзэл хүмүүжлээр соён гэгээрүүлж, чадварлаг боловсон хүчин генерал, офицер, ахлагчийг бэлтгэж ирсэн түүхэн гавьяатай анхны мэргэжлийн боловсролын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна.
 
ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

Холбоотой мэдээ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна
Нислэгийн цаг уурын үйлчилгээ шинэ шатанд гарлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна
Нислэгийн цаг уурын үйлчилгээ шинэ шатанд гарлаа
Ж.Энхбаяр: Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ
“ЗУУН ДАМНАСАН БАХАРХАЛ-ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА” Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн түүхт 105 жилийн ой тохиож байна
ЦЕГ: Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гурван оргодол этгээдийг саатуулжээ
Австралийн Брум хотын католик сүмийн хамба асан 76 настай Кристофер Сондерс залуу эрчүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял сонсжээ
“Telegraph”: Чингисийн их байлдан дагуулалтын дараа юу болсон бэ
ТАНИЛЦ: “Хямд алт зарна” гэх луйврын оролцогч олны танилууд
“Танхайрах” зөрчил 33.8 хувиар өсжээ
2026 оны III улирлын байдлаар 7,415,455 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Эрхүүд гарсан тахлын шинж тэмдгийг “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэж оношилжээ
Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна
Ши Жиньпиний эрүүл мэндийн байдал олны анхаарлыг татаж эхэлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он