Сэтгэгдэл 0
“Telegraph”: Чингисийн их байлдан дагуулалтын дараа юу болсон бэ

“Telegraph”-т нийтлэгдсэн “What happened after Genghis Khan’s rampage ended” нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Ард түмнийхээ байлдааны ур чадварыг ашиглан, оргил үедээ хэзээ ч байгаагүй эзэнт гүрнийг байгуулсан 13-р зууны дайчин Чингис хаанаар өнөөгийн монголчууд бахархах нь ойлгомжтой. Британийн эзэнт гүрнийн далайн онгоцны дэвшилтэт технологийг ашиглан 300 гаруй жилийн хугацаанд эзэлсэн газар нутгаас илүү том газар нутгийг Чингис хаан эзэлсэн юм. Чингис болон түүний залгамжлагчид гурван үеэрээ зөвхөн морьдын тусламжтай эзэнт гүрнээ байгуулсан. 1258 онд Монголын арми Литва, Вьетнам руу довтлосон. Чингисийг нас барснаас хойш бараг хагас зуун жилийн дараа энэ асар том эзэнт гүрэн хэд хэдэн улс болон задарсан байдаг. Нэг газраас маш том газар нутгийг хянах нь бараг боломжгүй байв. Гэвч хамгийн гайхмаар зүйл бол түүнээс хойш зуун хүрэхгүй хугацааны дараа Чингисийн анхны ололт амжилтыг тодорхой хэмжээгээр давтаж чадсан өөр нэгэн захирагч гарч ирсэн явдал юм. Энэ бол "Доголон Төмөр" гэгддэг хаан юм.
Килийн их сургуулийн дундад зууны түүхийн профессор Питер Жексоны "Чингис хаанаас Төмөр хүртэл" хэмээх ном нь үндсэндээ Төмөрийн амьдрал, ололт амжилтыг судалжээ. Харин 1227 онд Чингисийн таалал төгсөхөөс 100 орчим жилийн дараа Төмөрийн мэндлэх хүртэлх хооронд Монголын эзэнт гүрэн, түүний залгамжлагч улсуудад гарсан өөрчлөлт урт түүх өгүүлдэг.
Магадгүй эдгээрээс хамгийн чухал нь Исламын шашин Монголын нутаг дэвсгэр бүрд биш, харин Төмөрийн хүмүүжсэн нутаг дэвсгэр буюу Афганистаны хойд хэсэгт орших орчин үеийн Узбекистаны ихэнх нутаг дэвсгэрт дэлгэрсэн явдал байв. Төмөр болон анхны монгол байлдан дагуулагчдын өөр нэг ялгаа нь түүний эх хэл нь турк хэл байсан. Мөн түрэг дайчин ард түмэн нүүдэлчин амьдралын хэв маягтай байсан ч Төмөр хотод төрсөн бөгөөд өөрийн дуртай хотуудыг, ялангуяа Самаркандыг байгуулахад онцгойлон анхаарч, тэндээ гайхамшигтай сүм хийд барьж, зарим хэсэг нь өнөөг хүртэл хадгалагдсаар байна.
Тэгвэл Чингис хааны үеэс уламжлагдан ирсэн монгол уламжлалыг тэр ямар байдлаар төлөөлж байв. Төмөр ислам шашинтай хэдий ч уулын орой дээрээс тэнгэрт залбирах зэрэг эртний шашны зарим уламжлалыг дагаж мөрддөг байсан. Тэр үнэхээр Чингисийн эзэнт гүрнийг сэргээх гэж оролдсон уу. Төмөр Делигийн гадна талд хэдэн арван мянган энэтхэг хоригдлуудыг цаазалсан байдаг. Мөн Туркийн төв хэсэгт орших Сивас хотод цусаа урсгахгүй гэж амлаж, хотыг хамгаалагчдыг бууж өгөхийг ятгаж, оронд нь бүгдийг нь амьдаар нь оршуулсан байдаг.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.