Сэтгэгдэл 0
Баримт: “Эрдэнэт үйлдвэр” зөвхөн “М Си Эс”-ийн оруулж ирдэг даамсаг худалдаж авах тендер зарлажээ

“Эрдэнэт үйлдвэр”-ээс 2026 оны есдүгээр сарын 7-нд 329 сая 871 мянга 405 төгрөгийн үнэ бүхий “Ахуйн бараа худалдан авах” нээлттэй тендер буюу сонгон шалгаруулалт зарлажээ. Уг тендерийн нийлүүлэх барааны жагсаалтад эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл /даамсаг/ багтсан байна. Хачирхалтай нь, бараанд тавигдах шаардлага буюу техникийн тодорхойлолтод зөвхөн “Naturella ultra night” гэдэг брэндийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл худалдан авахаар тусгажээ. https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1787266396972
Энэхүү “Naturella ultra night” брэндийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг зөвхөн “Анунгоо” компани албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад оруулж ирж, борлуулах эрхийг эзэмшдэг.
Энэхүү “Naturella ultra night” брэндийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг зөвхөн “Анунгоо” компани албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад оруулж ирж, борлуулах эрхийг эзэмшдэг.
Тэгвэл “Анунгоо” нь “М Си Эс групп”-ийн эзэн Ж.Оджаргалын мэдлийнх гэдгийг монголчууд хэдийнэ мэднэ. Хамгийн гол нь, ингэж нэр зааж зарласан нь тендерийн тухай хуулийн заалтуудтай ноцтой зөрчилдөж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 12 дугаар зүйлийн 4-т “Техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, үйлчилгээний худалдааны нэр, патент, түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно” гэж заасан байдаг.
“Naturella ultra night” брэндийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл худалдан авах “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Ахуйн бараа худалдан авах” тендерийн техникийн тодорхойлолтын нэмэлт шаардлага болон “Анунгоо” ХХК-ийн цахим хуудаст бүтээгдэхүүний сурталчилгааны текст ижил утгатай байгааг хэн бүхэн харахад илт байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.