Сэтгэгдэл 0

Ерөнхий сайд Н.Учралын “Их засаг кинг” сургуульд төсвөөс 3 тэрбум 520 сая төгрөгийг олгох гэж байсан асуудал одоо ч олны анхааралд байна. Энэ асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан дахин мэдээлэл өгөв.
Тэрбээр “Би ямар нэгэн байдлаар худал хэлж хэн нэгнийг доромжлоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Бид нар бие биедээ тунаж, гомдож суух цаг биш. Ард түмний эрх ашгаас илүү уучлал гэж байхгүй гэж бодож байна. Ард түмний хүүхдүүдийг гэрт ойрхон сургуульд сургах энэ үйл ажиллагааг таслан зогсоох ноцтой үйлдлүүдийг гаргаж байна. Хариуцлага ярьж байж өөрсдөө ажлаа тасалж, чуулгандаа суухгүй байна. Улс төрийн зорилгоор УИХ-ын үйл ажиллагааг бойкотлож байгаа нэр бүхий гишүүд үүнийгээ зогсоо. Ажил тасалж байгаа гишүүд харин ард түмнээсээ уучлал гуй. Өнөөдрийн байдлаар 3 ээлжээр 38 сургууль хичээллэж байна. Хувийн сургуульд 80 мянган хүүхэд, хувийн цэцэрлэгт 30 мянган хүүхэд сурч байгаа. Хувийн сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсоох юм бол төрд маш том ачаалал ирнэ. Мөн гэрт ойрхон сургууль төслийн батлагдаагүй төсөв дээр муур хулгана болж тоглож байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өөрөө маш том хулгайч. Д.Амарбаясгалан “Бор тээг”-ийн хулгайч. Хоншоортой юм бол бүрэн эрхээс татгалзаж, шалгуул гэж хэлмээр байна. Би ямар нэгэн байдлаар хулгай хийгээгүй, худлаа яриагүй. Тиймээс огцрох шалтгаан байхгүй. Би буруу зүйл хийгээгүй, уучлалт гуйхгүй. Ямар нэгэн байдлаар би гэм, буруу зүйл хийсэн бол хэзээ ч шалгуулахад бэлэн” гэв.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.