Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

46 мин өмнө
Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, технологи, хиймэл оюун ухааны боломжийг ашигласан бодит шийдлүүдийг хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Анрид медиатай хамтран зохион байгуулж буй “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн үе шат өнөөдөр /2026.09.25/ эхэллээ.
 
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцож, нийт 32 багаас шалгарч үлдсэн 10 багийн оролцогчдод амжилт хүсэж,”Нээлттэй парламент” хакатоны зорилго, ач холбогдлын талаар оролцогч залуустай санал бодлоо нээлттэй солилцов.  Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнээр сонгогдсон эхний өдрөөсөө л хууль тогтоох дээд байгууллагыг илүү нээлттэй, иргэдэд ээлтэй, ил тод болгож, гишүүдийн ёс зүй, сахилга бат, хариуцлагыг эрс дээшлүүлэх зорилтыг тэргүүн зэрэгт дэвшүүлж, “Нээлттэй парламент” хөтөлбөрийг санаачлан ажиллаж байгаагаа онцолсон. 



"Нээллттэй парламент" хөтөлбөрийн хүрээнд бодит ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 06 дугаар сарын 30-нд “Нээлттэй парламент” танхимыг албан ёсоор нээсэн. Өмнө нь иргэд Төрийн ордонд орж, сонгосон гишүүнтэйгээ уулзахын тулд шалган нэвтрүүлэх, зөвшөөрөл авах гээд олон шат дамжлага, хүндрэлтэй нүүр тулдаг байв. Өнөөдөр иргэд өөрсдийн сонгосон төлөөлөлтэйгөө болон УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүдтэй ямар нэгэн саадгүй, чөлөөтэй уулздаг бодит танхимтай болсон гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианхаа эхэнд хэллээ.  Үргэлжлүүлэн өнгөрсөн хаврын чуулганаар гишүүдийн ирц, санал хураалтын үр дүнг бүрэн цахимжуулж, олон нийтэд нээлттэй болгосныг дурдаад УИХ-ын гишүүн хэзээ, хэдэн цагт ажилдаа ирсэн, хэн нь хоцорч, хэн нь тасалж эсвэл томилолттой байгааг, мөн ямар хууль дээр хэрхэн санал өгснийг иргэд бодит цагийн горимоор шууд хянах боломж бүрдсэн болохыг тэмдэглэв.
Түүнчлэн “E-Mongolia” системд “Улсын Их Хурал таныг сонсож байна” цэсийг шинээр нээснээр одоогийн байдлаар 700 гаруй иргэнээс ирсэн санал, хүсэлтийг шийдвэрлэх явц үргэлжилж буйг танилцуулсан. Мөн дээр дурдсан зарчмын хүрээнд парламентын сайтын шинэчилсэн хувилбар бэлэн болоод байгаа бөгөөд Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд илүү  ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгоход “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтэд оролцож буй 10 багийн залуусын шийдэл, оролцоо чухал ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт онцлоод, оролцогчдод амжилт хүслээ.

Шалгарсан 10 баг өнөөдрийн 09:00 цагаас эхлэн парламентын үйл ажиллагаатай холбоотой бодит асуудлууд дээр ажиллаж, 24 цагийн дотор технологийн шийдлийн ажиллах эх загвар боловсруулна. Хөгжүүлэлт 2026 оны есдүгээр сарын 26-ны 09:00 цаг хүртэл үргэлжилж, багууд бүтээлээ шүүгчдийн багт хүлээлгэн өгөх юм. Оролцогч багуудын шийдэл парламентын мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой хүргэх,иргэдийн санал хүсэлт, оролцоог үр дүнтэй боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн мэдээллийг хүртээмжтэй болгох, парламентын дотоод ажиллагааны гар процессыг технологиор хөнгөвчлөх зэрэг үндсэн чиглэлд төвлөрч байна.
Багуудаас 24 цагийн хугацаанд бэлэн бүтээгдэхүүн гаргахыг шаардахгүй. Харин тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэж болохыг бодитоор харуулах, цааш хөгжүүлэх боломжтой эх загвар, модуль, функц эсвэл туршилтын шийдэл боловсруулах юм. Хөгжүүлэлтийн үеэр оролцогчид парламентын үйл ажиллагаа, технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, өгөгдөл, хиймэл оюун зэрэг чиглэлийн мэргэжилтнүүдтэй ажиллаж, өөрсдийн шийдлээ бодит хэрэгцээ, процесс болон ашиглах боломжтой өгөгдөлтэй тулган хөгжүүлнэ. Мөн хиймэл оюуныг ашигласан шийдлүүдэд зөвхөн техникийн боломжийг бус өгөгдлийн эх үүсвэр, нууцлал, аюулгүй байдал, хүний хяналт болон хариуцлагатай хэрэглээг хамтад нь авч үзэх зарчим тавигдаж байна. “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн шилдгүүд маргааш (2026.09.26) тодорно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

С.Эрдэнэтуяа: Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна
Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
​Н.Учралын 3.5 тэрбумын асуудал Л.Энх-Амгаланг огцруулснаар намжина

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

С.Эрдэнэтуяа: Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
​Н.Учралын 3.5 тэрбумын асуудал Л.Энх-Амгаланг огцруулснаар намжина
ОУВС-ын төлөөлөгчид Монгол улсын эрдэс баялгийн салбарын шинэчлэлийн бодлогыг сайшаав
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
Говийг бүсийг Хятадын эрчим хүчний системд холбох тендерт ялсан “М Си Эс интернэйшнл”-ийн авлигын түүх
“Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: асуудал, шийдэл” олон улсын бага хурал эхэллээ
Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно
Монгол–Чехийн бизнес уулзалт боллоо
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт хөвсгөл аймагт эхэлж байна
Монгол, Австралийн хамтын ажиллагааг уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он