Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Улс төр

Д.Трампын амласан “Шинэ алтан үе” ямар байх вэ

2025/01/21
Цагаачлал, гадаадын дайн, арьс өнгө, жендер, сансар огторгуй, Бурхан…

Дональд Трамп 2025 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр АНУ-ын 45 болон 47 дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж эхэллээ. Тэрбээр хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд олон шинэчлэлт хийнэ гэж амласан бөгөөд ажлынхаа анхны өдөр хэдэн арван чухал зарлиг, шийдвэрт гарын үсэг зурсан. Ингээд түүний тангараг өргөхийн өмнө тавьсан илтгэлээс онцлох мэдэгдлүүдийг түүвэрлэлээ.

ЭДИЙН ЗАСАГ/ИНФЛЯЦИ
Инфляцийн эсрэг эрчимтэй арга хэмжээ өрнүүлж, бараа бүтээгдэхүүнийг үнэ, зардалыг яаралтай бууруулна. Хэт их зардал, эрчим хүчний үнийн хөөргөдлөөс инфляцийн хямрал үүссэн тул улсын хэмжээнд эрчим хүчний онц байдал зарлаж, “Өрөмдөөд бай, хонгор минь, өрөмдөөд бай!” уриан дор шуурхай ажиллана. Америк дахин үйлдвэрлэгч улс болно. Байгалийн хий, түүхий нефтийн олборлолтоороо дэлхийд тэргүүлж, инфляцийн шалтгаантай тэмцэнэ.

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО
“Шинэ ногоон гэрээг”-г дуусгаж, цахилгаан машины үйлдвэрлэлд тавьсан хязгаарлалтыг цуцалж, автомашин үйлдвэрлэлийн салбараа аварна.

ЦАГААЧЛАЛ
Хууль бусаар АНУ-ыг хил давах явдалыг даруй таслан зогсоож, сая, сая гадаадын гэмт хэрэгтнүүдийг нутагт нь буцаана. “Мексиктээ үлд” бодлого баримталж, хууль бус цагаачдыг баривчлаад сулладаг байдлыг зогсоож, өмнөд хилийн бүс рүү цэрэг илгээж, улс орныг маань чиглэсэн гамшигт түрэмгийллийг няцаана. Хар тамхины картелиудыг гадаадын алан хядагч байгуулагчид тооцож, 1798 онд батласан Харийн дайсны эсрэг акцыг сэргээж, бүхий л гадаадын гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэглэлүүдийг сүлжээ манай газар нутагт нэвчихээс хамгаална. Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий коммандлагчийн хувьд улс орноо аюул занал, түрэмгийллээс хамгаалахаас өндөр үүрэг хариуцлага үгүй гэжээ.

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ДАЙН, ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Дэлхийн өнцөг булан бүрд дэгдсэн бүхий л дайныг таслан зогсоож, эв нэгдэлтэй ертөнцийг байгуулахын төлөө бүхий л эр зориг, хүч чадал, энэрхэг сэтгэлээ зориулна. АНУ-ыг энхийг тогтоогч, эвлүүлэн нэгтгэгч улс болгоно. Энэхүү зорилгын төлөө дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг, армийг байгуулж, дайнд ялаад зогсохгүй дайныг дуусгаж, дахин дайн гарахаас сэргийлнэ. АНУ-ын цэрэг арми гадаадын улсуудын хилийг хамгаалахд хэт их зардал гаргаж буй тул энэ байдлыг эргүүлж, өөрийн хил, ард түмнээ хамгаалахад илүүтэй анхаарна.

ПАНАМЫН СУВАГ
Панамын сувгийн амлалт зөрчигдсөн. Анх байгуулсан гэрээний зорилго гажиж, АНУ-ын эрх ашиг зөрчигдөж, Америкийн усан онгоцнуудаас өндөр төлбөр нэхэж, тээврийн салбараас гадна Тэнгисийн цэргийг байж болох бүхий л хэлбэрээр хавчсан. Үүнээс гадна Хятад тус сувагт үйл ажиллагаа явуулах нь идэвхжсэн тул Панамын сувгийг Хятадад өгөхгүй, Америкийн талд буцааж авна.

АРЬС ӨНГӨ БА ЖЕНДЕР
АНУ-ын Засгийн газрын баримталж ирсэн арьс өнгө, жендерийг нийтийн болон хувийн амьдралд жигд төлөвшүүлэх бодлогыг энэ долоо хоногт дуусгаж, өнгөнд сохор бөгөөд мерит зарчимд суурилсан нийгэм байгуулна. Энэ өдрөөс эхлээд АНУ-ын Засгийн газар зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйстэй байх бодлогыг албан ёсоор баримтална.

САНСАР СУДЛАЛ
АНУ дахин өөрийгөө өсөж буй үндэстэнд тооцож, эд хөрөнгө, газар нутгаа тэлж, олон хот шинээр босгож, шинэ, сайхан хязгаар руу эрмэлзэж, оддыг зорих тэмүүллээ тунхаглаж, америк сансрын нисэгчдийг Ангараг руу илгээж, тэнд төрийн далбаагаа мандуулна.

ГАЗАР ОРНЫ НЭР ӨӨРЧЛӨХ
Америк дэлхийн хамгийн аугаа, хүчирхэг, хүндэт улс болохын тулд авах ёстой газруудаа буцааж мэдэлдээ авна. Мексиийн булангийн нэрийг Америкийн булан болгож өөрчилнө гэсэн ч өмнө ярьж байсан Гринландын асуудлаар нэмж ярьсангүй.

ЭВ НЭГДЭЛ
Бурханы өмнө Америкийн ард түмэн бол нэг хүн, нэг гэр бүл, нэг үндэстэн. Тиймээс үр хүүхдийнхээ сайн сайхныг хүсдэг, ирээдүйгээ сайхнаар төсөөлдөг хүүхэд бүрийн төлөө ажиллана. Ерөнхийлөгч тэдний төлөө тэмцэж, тэдний төлөө ажиллаж, тэдний төлөө хожил авч ирнэ.
 

Холбоотой мэдээ

Японд 100 ба түүнээс дээш насныхны тоо анх удаа 100 мянгыг давжээ
Гадаад: Амьжиргааны түвшин доогуур бүс нутагт амьдрах нь тархины эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг
Судалгаа: Олон улсын судалгаагаар агаарын бохирдол нь амиа хорлох эрсдэл нэмэгдэхтэй холбоотой болохыг тогтоожээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он