Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

10 мин өмнө

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдөр (2026.11.19)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно 14.00 цагт 67.0 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нар оролцов. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдааны ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулаад, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нарын 47 гишүүнээс энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлснийг “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороонд хуваарилсан тухай мэдээлэв. Тогтоолын төсөлд хууль сахиулах байгууллагуудын зарим үйл ажиллагаанаас үүдсэн хүний эрхийн зөрчлийн асуудлыг хянан шалгах тухай түр хороо байгуулж ажиллуулахаар тусгасан байна.

2026-11-19 16.57.19.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлийг чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцлээ. Уг хүсэлтийг хэлэлцсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг чөлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэхээр тогтжээ.

2026-11-19 16.57.10.jpg

Үүрэгт ажлаа хугацаанаас нь өмнө өгөх тухай Ерөнхийлөгчийн хүсэлт, түүний шалтгаан, үндэслэлийн талаар Улсын Их Хурлын 30 гаруй гишүүн асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийнхээ хугацаанд явуулсан үйл ажиллагааг өндрөөр үнэлж, олон улсын тавцанд улс орны болон Монгол Төрийн тэргүүний нэр хүндийг өндрөөр өргөснийг цохон дурдацгааж байлаа. Мөн улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, төрд итгэх итгэдийн итгэл суларсны шалтгаан, үр дагавар, Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайд байсан хүний угсарсан дэглэм, авилга, хээл хахуулийн хор хөнөөл зэрэг олон асуудлыг хөндөж байв. Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн албан тушаалыг бүрэн эрхийн хугацаанаас өмнө өгч буй энэ үйл явдал цаашид төрийн өндөр албан тушаалтнуудад үлгэр дуурайлал болох ёстойг ч Улсын Их Хурлын гишүүд онцолж байсан юм.

2026-11-19 16.57.22.jpg

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана.” гэж заасан зохицуулалтын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нараас дэлгэрэнгүй тайлбар авав.

2026-11-19 16.58.05.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Төрийн тэргүүн байх стандарт шаардлагыг У.Хүрэлсүх Монгол Улсад байтугай дэлхийд тогтоосон хэмээн өгүүлж, түүний ёс зүйн манлайлал улс төрчдад үлгэр жишээ болж буйг дурдав. Тэрбээр МАН-ын даргын хувьд Улсын Их Хурлын гишүүдийг сахилга, хариуцлагаа дээшлүүлж ажиллахыг зөвлөлөө.

2026-11-19 16.57.55.jpg

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа явуулсан бодлого, үйл ажиллагааныхаа талаар товч дурдаж, нэг Монгол нэг гэр бүл нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан ажиллахыг уриалав.

2026-11-19 16.56.53.jpg

Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх тухай хууль баталсанд тооцож, эцсийн найруулгыг сонсгов. Хуулийн эцсийн найруулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Ц.Даваасүрэн нар санал хэллээ. Гишүүдийн саналыг цаашид харгалзах шаардлага байгааг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглэсэн юм. Тэрбээр хэлэлцүүлгийн төгсгөлд үг хэлж, Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхэд баяр хүргэж, амжилт хүслээ.

2026-11-19 16.58.22.jpg

Үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн У.Хүрэлсүх Монгол Төрийн сүлд, далбаанд хүндэтгэл үзүүлээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг орхилоо.

2026-11-19 16.57.38.jpg

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

ТАНИЛЦ: Хаврын хүйтэнд хүүхдээр хурдан морь унуулах хуулийн төсөл санаачилсан гишүүд
ЭМД-ын сангийн санхүүгийн удирдлыг сайжруулах чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчиллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
ТАНИЛЦ: Хаврын хүйтэнд хүүхдээр хурдан морь унуулах хуулийн төсөл санаачилсан гишүүд
ЭМД-ын сангийн санхүүгийн удирдлыг сайжруулах чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчиллээ
"2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй"
Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгт 236 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна
8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна
О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учрал авлигатай тэмцэнэ гэж битгий жүжиг тавьж, дүр эсгэ
Чингис хааны хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулна
Оргил ачааллыг хамтдаа давж, "Тогоо амраая" аянд нэгдэхийг уриалж байна
Риогийн конвенцуудын уялдаа холбоог бэхжүүлэхийг уриаллаа
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Дархан-Уул аймаг тэргүүлжээ
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Хүрээлэн буй орчны эсрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн 1032 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он