Сэтгэгдэл 0
ТАНИЛЦ: Хаврын хүйтэнд хүүхдээр хурдан морь унуулах хуулийн төсөл санаачилсан гишүүд

Тод манлай уяач Ц.Дуламсүрэн “Хаврын уралдааныг сэргээсний дараа жирийн малчны морь уралдаж, байр эзэлнэ гэж бодож байна уу, үгүй. Ер нь бол эрлийз морьдыг дэмждэг УИХ-ын хоёр гишүүн бий” хэмээн мэдэгдэв.
Учир нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, хаврын морин уралдаан зохион байгуулах хуулийн төсөл санаачлаад байна.
Хууль санаачлагчдыг харвал, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, П.Сайнзориг, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Ц.Туваан, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Г.Уянгахишиг, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, Л.Энхнасан нар юм.
Тэд хуулийн төсөлдөө Хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсвэл түүний доторх аль нэг өдөр зохион байгуулахаар тусгасан. Ингэхдээ уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны хүн буюу хүүхдээр унуулахаар төлөвлөсөн байна. Тэгвэл уг хуулийн төслийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэхэд, Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Э.Болормаа, Б.Жавхлан, Ж.Батжаргал, Ч.Ундрам, Б.Чойжилсүрэн, Б.Батбаатар, Ц.Даваасүрэн, Б.Энхбаяр нарын гишүүд дэмжжээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлэлд дурдагдсан ноцтой хэсгүүдээс дурдахад, сүүлийн таван жилд хурдан морины уралдааны үеэр 1,024 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд амь насаа алдсан байна. Иймд Монгол Улсын Дээд шүүхээс хүүхдээр морь унуулахыг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр хэмээн зарлаж, Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон шийвэрийг биелүүлэхийг шаардсан юм.
Хуулийн төслийн дэлгэргүйтэй дараах линкээр танилцана уу. https://d.parliament.mn/tusul/437b041d-7fd8-4e97-903f-6ef59c215217

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.