Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ЭМД-ын сангийн санхүүгийн удирдлыг сайжруулах чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана

13 мин өмнө
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын алба (NHIS)-ны Гадаад хамтын ажиллагаа, хөгжлийн газрын төлөөлөгчдийг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, орлого, зарлагын удирдлагыг сайжруулах, санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх нь салбарын шинэчлэлийн чухал зорилт болохыг онцоллоо. Тэрээр БНСУ нь бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлж, шимтгэлийн орлого бүрдүүлэлт, сангийн хөрөнгийн удирдлага, санхүүгийн эрсдэлийн менежментийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсныг тэмдэглээд, энэхүү туршлагыг Монгол Улсын онцлог, хэрэгцээнд нийцүүлэн нэвтрүүлэхэд төслийн ач холбогдол оршиж байгааг илэрхийлэв.
Төслийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын дунд болон урт хугацааны төсөөлөл боловсруулах, санхүүгийн эрсдэлийн удирдлага, төлөвлөлт, мэдээллийн удирдлагыг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.
Мөн төслийн үр дүнг зөвхөн сургалт, туршлага солилцох хүрээнд хязгаарлахгүйгээр сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах стратегийн чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний замын зураглал, бодитой аргачлал, зөвлөмж боловсруулахад чиглүүлэх нь чухал гэдгийг дурдав.
Эрүүл мэндийн яамны зүгээс төслийн хэрэгжилтийг бодлогын түвшинд дэмжиж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудын оролцоо, уялдаа холбоог ханган ажиллахаа илэрхийллээ. Цаашид Монгол Улс, БНСУ-ын холбогдох байгууллагуудын мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэв.

Холбоотой мэдээ

ТАНИЛЦ: Хаврын хүйтэнд хүүхдээр хурдан морь унуулах хуулийн төсөл санаачилсан гишүүд
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчиллээ
"2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй"

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ТАНИЛЦ: Хаврын хүйтэнд хүүхдээр хурдан морь унуулах хуулийн төсөл санаачилсан гишүүд
ЭМД-ын сангийн санхүүгийн удирдлыг сайжруулах чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчиллээ
"2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй"
Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгт 236 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна
8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна
О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учрал авлигатай тэмцэнэ гэж битгий жүжиг тавьж, дүр эсгэ
Чингис хааны хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулна
Оргил ачааллыг хамтдаа давж, "Тогоо амраая" аянд нэгдэхийг уриалж байна
Риогийн конвенцуудын уялдаа холбоог бэхжүүлэхийг уриаллаа
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Дархан-Уул аймаг тэргүүлжээ
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Хүрээлэн буй орчны эсрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн 1032 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв
“Мөрөөдлийн алсыг харагч” НҮТББ-аас нярайн шарлалтын эмчилгээний аппарат хандивлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он