Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учрал авлигатай тэмцэнэ гэж битгий жүжиг тавьж, дүр эсгэ

4 мин өмнө
 Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.19/ Төрийн ордонд боллоо. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл “Шударга ёсны зүй ёсны шаардлага буюу авлигажсан тогтолцоо, төрийг шүүмжилсэн Ардчилсан намын шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч болоод төрийн өндөр албан тушаалтнууд хүлээж авч, огцорч чөлөөлөгдөх мэдэгдлийг удаа дараалан хийж байна. Энэ бол нэг алхам урагшилж байгаа талархууштай хэрэг. Эдгээр албан тушаалтнууд огцорч чөлөөлөгдөж болно. Гэхдээ 10 жил угсарсан авлигын хана хэрэм, авлигажсан тогтолцооны жүжиг цаашид үргэлжлэх ёсгүй. Нэг хэсэг хүн нь шалгуулсан нэр зүүж, хуулийн байгууллагууд нь шалгасан нэр зүүж ээлжит жүжгээ үргэлжлүүлнэ гэж байвал болохгүй шүү. Энэ бүгдийг таслан зогсоохын төлөө, авлигын эсрэг тэмцлийг Ардчилсан намын үр дүнд хүртэл нь тэмцэнэ. Үүнээс үүдэж төрийн тогтолцоонд дүгнэлт хийх цаг болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ажиллаж байх хугацаандаа дарангуйлагч болдог, албан тушаалаасаа буугаад авлигач, хулгайч болдог жишиг тогтоод удаж байна. Ажиллаж байх хугацаандаа хонгил угсарч, дарангуйлсан тогтолцоог бий болгодог. Энэ тогтолцоог бид цаашдаа яах ёстой вэ.

Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн төрийн тэргүүнээс буугаад 6 жилийн хугацаанд улстөрийн албан тушаал хашдаггүй байх зэрэг хуулийн өөрчлөлт хийх шаардлага үүсэж байна. Өнөөдөр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын дарга ажиллахаар томилогдоно. Уг асуудлаар Ардчилсан нам хаврын чуулганаар УИХ-ын даргаар аль нэг намын гишүүн, дарга ажиллах ёсгүй гэх шаардлагыг Н.Учралыг УИХ-ын дарга байх үед нь тавьж байсан. Энэ нь зарчмын зөв шаардлага байсан гэдгийг өнөөдөр цаг хугацаа харуулж байна. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн хүн улс орны эв нэгдлийг сахиулах Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх нь. Угтаа бол Ерөнхийлөгч намаасаа түдгэлзсэн хүн байх ёстой. Ерөнхий сайд Н.Учрал авлигатай тэмцэнэ гэж өчигдөр мэдэгдсэн. Гэхдээ битгий жүжиг тавьж, дүр эсгэ. Үнэхээр авлигатай тэмцэх гэж байгаа бол нүүрс зарсан оффтейк гэрээ, нууцад авсан ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болго. Нууцаас гаргах эрх нь Засгийн газарт л бий. Хэн, ямар байр суурь илэрхийлж нүүрсний гэрээг нууцад авсныг бид мэдэх эрхтэй” гэв.

Үргэлжлүүлэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “Ерөнхийлөгч Ардчилсан намын тавьсан шаардлагыг хүлээж авсан нь улс төрийн шинэ соёл. Нөгөө талаасаа авлигатай тэмцэх асуудалд ёс зүйтэй хандаж байна гэж хүлээж авч байна. Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаад Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн” гэв.
 
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Монгол Улсад тогтолцооны авлига бий болсон. Тогтолцоог бүхэлд нь өөрчилж байж гажуудлыг засдаг. Өнгөрсөн 2025 оны есдүгээр сарын 17-нд УИХ-ын цахим хуудаст Ерөнхийлөгчийн хуулийн төсөл тавигдсан. Уг хуулийн төсөл нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлж Үндсэн хуулиар олгогдоогүй Ерөнхийлбөгчийн эдэлж байгаа бүрэн эрхийг хязгаарлах үзэл баримтлалтай бичигдсэн. Үүн дотор дахиад чухал гурван зохицуулалт бий. Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүс 6 жилийн дотор улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээхгүй гэх зарчим бий. Ерөнхийлөгчтэй намын зовлон гэх үзэгдэл байдаг. Ерөнхийлөгч болсон хүн бүр эргэж намаа самардаг. Намын дарга болох гэж зүтгэдэг. Энэ үзэгдэл Ардчилсан нам, МАН-ын аль альд нь байсан. Үүнээс болж улс төр байнга савладаг. Ерөнхийлөгч намаа эргэж авахын тулд хууль шүүхийн хонгил угасарч эхэлдэг. Өрсөлдөгчөө намнаж эхэлдэг. Үүнийг зогсоох арга бол Ерөнхийлөгчийн институтийг тэхийн зогсоол болгох ёстой. Ерөнхийлөгч гэдэг бол хамгийн өндөр албан тушаал. Энэ албан тушаалаас доош албан тушаал байж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн тухай хуульд 6 жилийн дотор улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээхгүй гэдэг хязгаарлалт тавьж өгсөн. Хоёрдугаарт. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэх Үндсэн хуулийн тангарагтаа Ерөнхийлөгч байсан хүмүүс насан туршдаа үнэнч байх ёстой. Няцаж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа намын дарга,УИХ-ын гишүүн, улс төрийн албан тушаалд очихийн тулд ард түмнийг хагалган бутаргаж хувааж талцуулдаг байж болохгүй. Сонгуульд нэр дэвшиж Ерөнхийлөгчийн нэр төрд халддаг байдлыг хуулиар хязгаарлах ёстой. Төрийн алба руу зүглэж албан тушаал горилж төрийг сүйтгэдэг байдлыг мөн зогсоох ёстой. Дээрх хуулийн зохицуулалт бүхий Ерөнхийлөгчийн тухай хуулийг УИХ-ын цахим хуудаст байрлуулаад нэг жил болж байна. Өргөн барих товоо УИХ-д даргад өгөөд хүлээж байна. Уг хуулийг УИХ хэлэлцэж батлах ёстой. Баталж байж Ерөнхийлөгч гэх албан тушаал мангас биш ард түмний эв нэгдлийг хангагч, төрийн тэргүүн гэх чиг үүргээрээ хэрэгжинэ гэсэн үг. Анх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ гэж нууцад авч төмөр зам, нүүрсний хулгайн зохион байгуулалттай гэмт хэргийг хийх болсон шалтгаан нь М.Энхболд гэх хүнийг УИХ-ын даргаас огцруулах үйл явцаас эхэлсэн. ҮАБЗ дээр М.Энхболд хулгайн эсрэг байсан учраас ҮАБЗ-өөс гаргаад оронд нь өөрийн бодлогыг дэмжих хүмүүсийг тавих замаар анхны ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Тэр үед УИХ-ын даргаар Г.Занданшатар байсан. Ерөнхийлөгч нутгийнхаа дүүг УИХ-ын толгой дээр тавиад ҮАБЗ-ийг тусдаа халхавч байдлаар оруулж ирээд шүүх, прокурорыг хүчгүй болгож УИХ-ын гишүүдийг заналхийлж авлигыг эхлүүлсэн. Тиймээс авлигын гэмт хэргийг энэ сууриас эхэлж шалгах ёстой. Тухайн үед шийдвэр гаргасан ҮАБЗ-ийн гишүүд ямар байр суурьтай байсан гэдэг нь бүгд ил болох ёстой. Иргэд олон нийт үүнийг мэдэх эрхтэй. Олон жил үргэлжилсэн уг нүүрсний хулгайг хэн хамгаалж өдийг хүрснийг бид мэдмээр байна” гэв.
 

Холбоотой мэдээ

Чингис хааны хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулна
Оргил ачааллыг хамтдаа давж, "Тогоо амраая" аянд нэгдэхийг уриалж байна
Риогийн конвенцуудын уялдаа холбоог бэхжүүлэхийг уриаллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учрал авлигатай тэмцэнэ гэж битгий жүжиг тавьж, дүр эсгэ
Чингис хааны хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулна
Оргил ачааллыг хамтдаа давж, "Тогоо амраая" аянд нэгдэхийг уриалж байна
Риогийн конвенцуудын уялдаа холбоог бэхжүүлэхийг уриаллаа
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Дархан-Уул аймаг тэргүүлжээ
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Хүрээлэн буй орчны эсрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн 1032 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв
“Мөрөөдлийн алсыг харагч” НҮТББ-аас нярайн шарлалтын эмчилгээний аппарат хандивлажээ
Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ
Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
ANCIENT-ORIGINS: Монгол дахь Хүннүгийн хамгийн том булшны ёроолоос Ромынх байж болзошгүй шилэн аяга олджээ
Трамп Хятадад хийх айлчлалынхаа үеэр Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэжээ
Хууль бус бооцоот тоглоом зохион байгуулж, их хэмжээний гүйлгээ хийсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
У.Хүрэлсүхээр 2019 оны ҮАБЗ-ийн гишүүд бууж дууссан тул Х.Баттулга, Г.Занданшатар нартайгаа шалгуулах нь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он