Сэтгэгдэл 0

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг хоёр жил тутам шинэчлэн баталдаг.
Энэ удаагийн Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг 2026 оны 5 дугаар сард шинэчлэн баталлаа.
Жагсаалтыг шинэчлэхдээ иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай, эмчилгээний үр нөлөө нь нотолгоонд суурилан батлагдсан эмийг сонгох зарчмыг баримталсан. Тухайлбал, олон улсын болон Монгол Улсын эмнэлзүйн зааварт тусгагдсан эмүүдийг хамруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 31.3-т заасан 9 зарчим болон ДЭМБ-ын “Зайлшгүй шаардлагатай эмийн жишиг жагсаалт” зэрэг эх сурвалжид үндэслэсэн 17 шалгуураар үнэлж, боловсруулсан байна.
Шинэчилсэн жагсаалтын үр дүн:
Насанд хүрэгчдийн жагсаалт:**
- 44 нэрийн эм нэмж,
- 85 нэрийн эм хасаж,
- Нийт 546 нэрийн эмийг тусгасан.
Хүүхдийн жагсаалт:
- 22 нэрийн эм нэмж,
- 30 нэрийн эм хасаж,
- Нийт 238 нэрийн эмийг тусгасан.
Жагсаалтыг шинэчлэх үйл явцад эрүүл мэндийн байгууллагууд болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн мэргэжлийн ажлын хэсэг ажиллаж, Эмийн зөвлөлөөр удаа дараа хэлэлцүүлэн, хуульд заасан зарчим, шалгуур болон нотолгоонд үндэслэн баталсан болно.
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт** нь эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмийн сонголт, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.