Сэтгэгдэл 0
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн төгсөгчдийн “Сургалт – 2019” үзэсгэлэнг Зайсан дахь Q-Art галерейд /хуучнаар Цагаандариум арт галерей/ нээжээ.
Үзэсгэлэнд дүрслэх урлаг, дизайн, технологийн багш, хувцас загвар зохион бүтээгч, дизайнер мэргэжлээр төгсөгч оюутнуудын дипломын ажил, бүтээлүүд болох уран зураг, зураасан зураг, монгол зураг, баримал, брэнд дизайн, хувцас загварын олон тооны бүтээлийг дэлгэсэн байна.
Мөн тус сургуулийн БНХАУ-ын Өвөр Монголын хамтын ажиллагаатай их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрийн анхны төгсөгч оюутнуудын бүтээл мөн багтжээ. Өнөөдөр үзэсгэлэнгийн сүүлчийн өдөр юм байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.