Сэтгэгдэл 0
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ

Хоногийн хугацаанд буюу 2026 оны аравдугаар сарын 13-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар жолоо барьсан найман гэмт хэрэг бүртгэгджээ.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар 2.7-14 сая төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг.
Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ баримталж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.