Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

“The Assassin” кинотойгоор холбоотойгоор жүжигчин Юү Хэ-жин заналхийлэлд өртжээ

1 цаг 2 минут
Цагдаагийнхан мягмар гарагт жүжигчин Юү Хэ-жинийг түүхэн гажуудалтай холбоотойгоор хүчтэй эсэргүүцэлд өртсөн киноныхоо улмаас заналхийлэлд өртөж, байгаатай холбогдуулан хамгаалалтад авсан байна. Сөүлийн Сонбук цагдаагийн газар Юүг ухаалаг цагаар хангаж, түүнийг 112 яаралтай тусламжийн системд бүртгүүлсэн бөгөөд гэрийн эргэн тойронд нь эргүүлийг эрчимжүүлсэн гэж албаныхан мэдэгдсэн байна.

Ёо нь талийгаач Ерөнхийлөгч Пак Чон Хигийн гэргий, тухайн үеийн Тэргүүн хатагтай Юк Ён Сүгийн 1974 онд амь насаа алдсан хэргийг харуулсан "Ассассин" (The Assassin) кинонд тоглосон дүрийнхээ улмаас консерватив үзэлтнүүдийн шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Консерватив бүлгүүд уг киног буруутгахдаа, халдлага үйлдсэн этгээд болох Мүн Сэ Гван бус, харин Ерөнхийлөгч Пак өөрөө эхнэрийнхээ үхэлд холбоотой байсан мэт сэтгэгдэл төрүүлэхүйцээр дүрсэлсэн гэж  хүчтэй шүүмжилж байна. Иргэний нийгмийн консерватив бүлгүүд Сөүл хотын хойд хэсэгт байрлах Ёогийн гэрийн гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, уг киног кино театруудаас татахыг шаардахын зэрэгцээ жүжигчин, хамтран тоглосон уран бүтээлчид болон кино багийнхныг уучлалт гуйхыг шаарджээ.

Мөн жагсагчид тухайн өдрийн дараагаар Сөүл хотын төвд байрлах "Burger King" сүлжээ рестораны төв оффисын гадна эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Ёо саяхан тус сүлжээний сурталчилгаанд тоглосон байсан ч, тус компани мягмар гарагт түүнтэй байгуулсан богино хугацааны гэрээгээ цуцалснаа баталгаажуулсан бөгөөд энэ шийдвэр нь кинотой холбоотой маргаантай ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.

Сөүл хотын Цагдаагийн газрын дарга Ко Бом Сок цагдаагийн байгууллагаас Ёогийн эсрэг чиглэсэн заналхийлэлд хатуу арга хэмжээ авах болно гэж мэдэгджээ. Соёлын сайд Чэ Хви-ён цагдаагийн байгууллагад хандан уг кинонд оролцсон хүмүүсийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, хатуу шийдвэр гаргахыг уриалсан байна.

Мягмар гарагийн өмнөхөн иргэний нийгмийн нэгэн бүлэг Сөүл хотын төвд жагсаал зохион байгуулж, орон нутгийн компаниудыг жүжигчин Юүтэй байгуулсан сурталчилгааны гэрээгээ цуцлахыг уриалсан байна. Мөн өөр нэг бүлэг жагсагчид "Hive Media Corp"-ын гадаа цугларч, тус продакшныг киноны агуулгатай холбоотойгоор олон нийт болон талийгаач Пакын ар гэрийнхнээс уучлалт гуйхыг шаарджээ.

Холбоотой мэдээ

Газрын тос, байгалийн хий нийлүүлэх гол зангилаа Баб-Эль-Мандебын хоолойд мөргөлдөөн үргэлжилж, нийлүүлэлтийн сүлжээ зогсоход шууд заналхийлэл учруулж байна
Францын сурагчдын эсэргүүцэл өргөн хүрээтэй хямралыг өдөөж байна
Цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Газрын тос, байгалийн хий нийлүүлэх гол зангилаа Баб-Эль-Мандебын хоолойд мөргөлдөөн үргэлжилж, нийлүүлэлтийн сүлжээ зогсоход шууд заналхийлэл учруулж байна
“The Assassin” кинотойгоор холбоотойгоор жүжигчин Юү Хэ-жин заналхийлэлд өртжээ
Францын сурагчдын эсэргүүцэл өргөн хүрээтэй хямралыг өдөөж байна
Цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Агаарын бохирдолд өртөх нь мартамхай болгож болзошгүй
Ой, хээрийн түймэр тавих хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарч, 7 га талбай шатжээ
Судалгаа: Өнөөгийн хүүхдүүд яагаад ийм арчаагүй байна вэ
Египет улсад дипломат болон албан паспортоор зорчих иргэдийн анхааралд
ХХЕГ: Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс "Мобиком"-ын удирдлага, орон нутгийн иргэд нийлсэн 13 хүн, таван автомашинд "Хилийн бүсэд нэвтрэх" зөвшөөрөл олгосон
Улсын хэмжээнд 38 баавгай устгах зөвшөөрөл олгожээ
Чикагогийн Их Сургуулийн эрдэмтэд Юрийн галавын үед амьдарч байсан халиуны төрөл зүйлийг илрүүлжээ
Сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид “Ногоон давааны тунхаг”-ийг баталлаа
Трамп Путинд буулт хийжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он