Сэтгэгдэл 0
Судалгаа: Өнөөгийн хүүхдүүд яагаад ийм арчаагүй байна вэ

Их Британид 2000 орчим гэр бүлийн дунд явуулсан судалгаагаар өнөө үед хүүхдүүд дунджаар 10.8 наснаасаа эхлэн гадаа хараа хяналтгүйгээр тоглож эхэлдэг байна. Харин тэдний эцэг эхчүүд үүнтэй ижил эрх чөлөөг 9.7 орчим насандаа эдэлж байсан тул эцэг эхчүүдийн талаас илүү хувь нь хүүхдүүддээ ийм эрх чөлөөг өөрсдийнхөө үеийнхээс хожуу олгосон гэж хариулсан байна.
Уг нь 1990-ээд оныг аюулгүй, тайван цаг үе гэж үзэх аргагүй ч тэр үед хүүхдүүд гадаа олон цагаар тоглож, дугуйгаар сургуульдаа явж, дэлгүүр хэсэж, ямар нэгэн цахим хяналтын төхөөрөмжгүйгээр гэртээ харих замаа олдог байв. Магадгүй бидний эцэг эхчүүд бидний төлөө санаа зовдоггүй байсан хэрэг биш, харин биднийг хянах технологи тэдэнд байгаагүй биз ээ.
Хүүхэд гадагш тоглохоор гараад хэдэн цагийн турш гэр бүлийнхнийхээ хараанаас алга болдог байлаа. Өнөөдөр хүүхэдтэй холбоотой аймшигтай явдал бүр, тэр ч байтугай мянган километрийн цаана болсон хэрэг ч хэдхэн хормын дотор бидний утсан дээр гарч ирдэг болсон тул эцэг эхчүүд хангалттай мэдээлэлтэй болсон. Энэ нь аймшигтай зүйлс илүү олон тохиолдоод байгаадаа бус, харин бид тэдгээрийн бараг бүгдийнх нь талаар сонсдог болсонтой холбоотой юм. Тиймээс орчин үеийн хэт хамгаалагч хандлага нь насанд хүрэгчдийн түгшүүрийн илрэл болж байна.
Бид хүүхдээ хамгаалахдаа өөрсдийгөө тайвшруулж байдаг. Тиймээс хүүхдээ өөрөө хүргэж өгөх, багштай нь холбогдох, цүнхийг нь шалгах, хаана байгааг нь яг таг мэдэх нь илүү тайван мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ энэ нь хортой тойргийг үүсгэдэг байна. Бид хичнээн их санаа зовно, хүүхэд төдий чинээ бага эрх чөлөөг эдэлдэг. Эрх чөлөө бага байх тусам тэд өөрсдөдөө болон бидэнд "Би үүнийг хийж чадна" гэдгээ харуулах боломж цөөрнө.
Бие даасан байдал гэдэг зүйл 18 нас хүрэх өдөр гэнэт бий болдоггүй. Энэ нь хүрэмнийхээ товчийг өөрөө товчлох, дэлгүүрийн худалдагчаас тусламж хүсэх, хичээлийн цүнхээ бэлдэх, заримдаа дэвтрээ мартах зэрэг олон зуун жижиг дадлага туршлагаар бүрэлдэн бий болдог. Энэ нь найзынхаа гэр рүү ганцаараа алхаж очих, ямар нэгэн жижиг асуудалтай тулгараад түүнийгээ өөрөө шийдэж чадахаа олж мэдэх явдал юм.
Бид өөрсдөө хийх нь илүү хурдан бөгөөд стресс багатай байдаг гэх шалтгаанаар эдгээр жижиг дадлага туршлагын хэдийг нь үгүй хийдэг бол. Гэвч хэдэн жилийн дараа хүүхэд эдгээр зүйлийг өөрөө хийх шаардлагатай болоход бид тэднийг яагаад өглөөний цайгаа өөрөө бэлдэж чадахгүй байгааг нь гайхдаг. Хүүхдүүддээ алдаа гаргах эрхийг олгохгүй л бол бид тэрхүү тэнцвэрийг хэзээ ч олохгүй юм. Хүүхэд маань хувцасныхаа цахилгааныг татах гэж ноцолдож байхад бид өөрсдөө хийж өгөхийн оронд хүлээх хэрэгтэй.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.