Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Европын хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын аймаг сумдын төвийн ногоон хөгжил, тогтвортой ойн салбарт хамтран ажиллана

2024/03/13

Ойн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ойн менежментийг бэхжүүлэхээр Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Монгол Улсын Засгийн Газартай ойн хамтын ажиллагааны санамж бичигт  БОАЖ-ын Дэд Сайд М.Ганбаатар, Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд Ерөнхийлөгч Тереза Червинска нар гарын үсэг зурлаа.

Ойн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг нь Монгол Улс, Европын Холбооны ойн түншлэлийн хүрээнд ойг хамгаалах, ойн зохистой менежментийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүртээмжтэй нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд ЕХОБ-ын дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Ингэснээр Европын Холбооны ойн түншлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан 1 тэрбум мод санаачилгыг дэмжих юм.

Европын холбооны банкнаас 54.4 сая  еврогийн эх үүсвэрийг батлав.

БОАЖ-ын Дэд Сайд М.Ганбаатар: “Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид байгальд суурилсан шийдлүүдийг ашиглан ойжуулалт, экосистемийн нөхөн сэргээлт болон хөдөө аж ахуйн хосолмол байдлаар хөгжүүлэлт хийх, Агро-ойн томоохон хэмжээний байгуулалт хийх, Ойн салбарт Төр- хувийн хэвшил – оролцогч талуудын түншлэлийг харилцан ашигтай байдлаар бэхжүүлэх хүрээнд бүхий л талын байгальд ээлтэй татаасыг хөгжүүлэх зэрэг чиглэлүүдээр хамтран сонирхолтой байна” гэв.

Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд Ерөнхийлөгч Тереза Червинска:- “ЕХОБ нь орон нутагт байгаль орчныг сайжруулах замаар Монгол Улсын хүн амын амьдралын чанарыг сайжруулахад тус нэмэр бүхий төслийг Азийн Хөгжлийн Банктай хамтран санхүүжүүлж байна. Энэхүү төсөл хот хөдөөгийн холболт, тогтвортой хот суурин хөгжүүлэх, бэлчээрийн менежментийн шинэлэг цогц аргачлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Төсөл нь дэд бүтцийг шинэчилж, эдийн засаг, нийгмийн хөгжил, гол хотуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад эерэг нөлөөлнө. Өнөөдөр гарын үсэг зурсан санамж бичиг нь ойн доройтлыг бууруулах хамтын ажиллагааны суурь болж, улмаар уур амьсгалын чиглэлээрх Монгол Улсын чармайлт, ойн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаагаар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөх болно” гэв.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз-  “Энэ жил Монгол Улс, Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна. Европын Хөрөнгө Оруулалтын Банк Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа нь Европын Холбоо Монгол Улстай илүү нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагийн нэгэн илрэл юм. Монгол Улсад энэ жил зудын гамшиг нүүрлэж байгаа нь аймаг, сумдын тогтвортой хөгжлийг нэн тэргүүнд тавьсан шинэ арга тогтолцоог хэрэгжүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэхэд шийдвэртэй арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Өнөөдөр гарын үсэг зурсан төслүүд яг энэ чиглэлээр юм.” хэмээн онцлов.

Холбоотой мэдээ

Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов
Нийтийн тээврийн 11 чиглэлийн нэрийн эхний үсэг өөрчлөгдөнө
ЭТТ: Нүүрс экспорт 2 сая тонны босгыг давлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов
Нийтийн тээврийн 11 чиглэлийн нэрийн эхний үсэг өөрчлөгдөнө
ЭТТ: Нүүрс экспорт 2 сая тонны босгыг давлаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголбанк 2 дугаар сард 396.1 кг үнэт металл худалдан авлаа
АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Явган замын хучилтын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага иржээ
Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он