Сэтгэгдэл 0
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр нийт 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс зөрчлийн шинжтэй 653, гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс залилангийн 20, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 67, хулгайн 16 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 116 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчлийг илрүүлж, Цагдаагийн алба хаагчид 2 хэргийг шуурхай илрүүлж, 16 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.